ДУУЧИН С.ТЭНГЭР “АРГАГҮЙ АМРАГ”-Т СЮРПРИЗ БАРИНА!

2017-02-04  

16468710_1402840313088923_70854164_n_700.jpg

30-н жилийн ойн тоглолтоороо фэнүүдийнхээ цангааг тайлсан поп хатагтай Б.Сарантуяа “Аргагүй амраг”-аараа ахин уулзахаар зэхэж байна. Хамгийн гол нь 20-н жилийн өмнө Монголын рок попт тэсрэлт хийсэн “Аргагүй амраг” цомогт этник ардын дуунуудаас гадна Поп хатагтайн “Хайрын бурхан”, “Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсанаараа тухайн цаг үедээ ч хэн дуртай нь олж авч чадаагүй нандин эд байсан.

Тиймдээ ч 20-н жилийн дараа ийн хав дарсан хачин сайхан “жоор”-оо  задалж байгаа сургаар нь Монголын рок попынхон, үнэнч фэнүүд нь ч Б.Сараад талархаж байгаа.

Хамгийн сонирхолтой нь “Аргагүй амраг” тоглолтонд Өвөрмонголын нэрт дуучин С.Тэнгэр урилгаар оролцож, “Зөвхөн Сараатай л дуулна” гэж “Монгол тулгатны зуун эрхэм”-д ам гарснаараа “Зүүдний говь” дууг хамтран дуулахаар ирж байгаа юм байна. Товчхондоо ар, өвөр Монголын алдартай хоёр дуучинг хамтад нь сонсох алтан боломж цор ганцхан удаа тохиох нь.

Гол нь нэмж сануулахад поп хатагтайн 30-н жилийн ойн тоглолтын билет 4 хоногийн өмнө дуусч, чамгүй олон фэнүүд нь хаалганы ард үлдсэн. Энэ удаад ч “Аргагүй амраг” тоглолтын билет талаас илүү хувь нь захиалганд орж, эзэндээ очсон байгаа аж. Тоглолт Монголын хамгийн өндөр зэрэглэлийн Corporate convention center концертын танхимд 2-р сарын 10-ны 19-н цагт. “Аргагүй амраг” ахин тайзнаа ганцхан удаа!
Энэ дашрамд нэг зүйлийг зориуд тодруулахад  Corporate convention center концертын танхим нь аль ч талаас нь үзсэн урдаас нь харж үзэж буй мэт засалтай бөгөөд та бүхэн хайртай дуучныхаа тоглолтыг сэтгэл хангалуун үзэх боломжтой гэдгийг дуулгая. Билетийн үнэ 50-70-н мянган төгрөг бөгөөд цөөн үлдсэн тул яараарай.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?