“СҮНЖИДМАА” ДУУЛАЛТ ЖҮЖГИЙГ 36 ЖИЛИЙН ДАРАА ТАЙЗНАА

2017-03-21  

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид эрт үеэс уламжлан ирсэн ардын домог, дуу, хөгжим, бүжиг, ардын урлагийн төрлийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор ард түмний дунд дуулагдсаар ирсэн “Сүнжидмаа” ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн дуулалт жүжгээ тайзнаа дахин шинэчлэн найруулж, сэргээн тоглохоор болсон байна.

 “Сүнжидмаа” дуулалт жүжгийг зохиолыг анх 1981 онд СГЗ. Ж.Бадраа, хөгжмийг Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар АЖ Д.Лувсаншарав зохиож улмаар "Сүнжидмаа" дуут хөгжим бүжгийн цоморлиг нэртэйгээр тайзны бүтээл болгож байжээ. Энэ  дуулалт жүжгийг одоогоос 30 гаруй жилийн өмнө ажиллаж байсан УГЗ Ё.Цэрэндолгор найруулагчийн анхны тавилтаар дахин сэргээж байсан бөгөөд ерөнхий удирдаачаар МУГЖ.С.Сүндэд ажиллаж, Сүнжидмаагийн дүрд Б.Сарантуяа, МУГЖ.А.Нэргүй, Мянганы дүрд МУГЖ Д.Банзрагч, Г.Борхүү, Навааний дүрд МУГЖ Д.Самбуу, Ж.Эрдэнэгомбо, Дэжидийн дүрд Ш. Намсрайжав, Е.Наранцэцэг нар мөн уртын дууч АЖ Н.Норовбанзад , МУГЖ С.Сүглэгмаа зэрэг дуучид тоглож байжээ. 

Үндэсний урлагийн их театрын урын сангийн бодлогоор эрт үеэс уламжлагдан ирсэн ардын домог, дуу, хөгжим, бүжиг, ардын урлагийн төрлийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор ард түмний дунд мөнхөд дуулагдсаар ирсэн “Сүнжидмаа” ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн дуулалт жүжгээ тайзнаа дахин шинэчлэн найруулж, сэргээн тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.

Тоглолт 2017 оны 03 сарын 22-нд 19:00 цагаас, 23-нд 18:00 цагаас хоёрхон удаа тоглогдоно. Сүнжидмаагийн дүрд МУСТА.Ц.Түмэнжаргал, Мянганд МУСТА.Б.Батмэнд, Наваанд МУСТА П.Баярмагнай, Дэжидийн дүрд МУГЖ.С.Эрдэнэцэцэг, Баднаанямбууд МУГЖ.Д.Ширмэнтуяа нар тоглоно.

“Сүнжидмаа”  дуулалт жүжгийн найруулагчаар одоогоос 30 гаруй жилийн өмнө ажиллаж байсан МУУГЗ Ё.Цэрэндолгор найруулагчийн анхны тавилтаар дахин сэргээж байгаа юм байна.

 

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?