МУ-ын хүүхэлдэйн театрын жүжигчид Өвөрмонголын "Оршон" компанийн урилгаар энэ сарын 15–16-нд Хөх хот дахь Өвөрмонголын үндэстний урлаг жүжгийн танхимд "Алтан залаат азарган тахиа", "Гэрэлт бяцхан цох нарыг аварсан нь" зэрэг жүжгээ толилуулахаар зэхээд байна.
МУ-ын хүүхэлдэйн театр 1948 оны 7-р сарын 17-нд улсын хүүхдийн театр байгуулах тухай сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан түүхтэй. Захирлаар нь МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан ажилладаг юм. Тус хүүхдийн театр дэлхийн болон сонгодог бүтээлүүдийг найруулан тавьж үзэгч түмэндээ хүргэдэг. Хүүхэлдэйн театрынхан Өвөрмонголын тайзнаа анх удаагаа Монголын хүүхдийн жүжгүүдийг тоглох гэж байна.
Ц.ХИШГЭЭ