Нүүр   /  

ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ

2017-04-26  

ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС                              ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ирэх тавдугаар сард БНХАУ-д ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэхүү айлчлалын бэлтгэл ажлыг хангах асуудлын хүрээнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам болон  Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрт тус тус  гарын үсэг зурах юм.

Түүнчлэн Монгол Улсын ХЗДХЯ, БНХАУ-ын Хууль зүйн яам болон Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улс болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд ялтан шилжүүлэх, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг дахь оффшор бүсийн эрх зүйн зохицуулалтын талаар туршлага судлах зэрэг асуудлаар ярилцав. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Хууль зүй яам болон Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай айлчлалын үеэр танилцана.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?