С.ГАНТОГОО ҮНЭХЭЭР ЯГ ТҮҮН ШИГ БАЙЖ ЧАДЛАА

2017-05-01  

“С.Гантогоо Яг түүн шиг” шоуны тав дахь дугаарын ялагчаар тодорч олон хүний хайр хүндэтгэлийг хүлээлээ. Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхлэхээр гарч байсан цаг саяхан ч гэлээ өөрийн хүсэл сонирхлыг үл умартаж ийнхүү урлагийн тайзнаас тод гэрэлтэх од болж байгаа нь энэ юм. Түүний ааш зан, төлөв даруу хэрнээ хөгжилтэй зан чанар нь олон хүний хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа.  “Яг түүн шиг-2” шоунд хэрвээ “Олны таашаалд нийцсэн” гэж номинаци байдаг бол үзэгчид, шүүгчид эргэлзээгүй С.Гантогоог нэрлэх байсан биз. Шоу эхэлсэн цагаас эмэгтэй дуучдыг чамбай гэгч нь сайн дуурайсаар ирсэн С.Гантогоо энэ удаад энэтхэг бүсгүйн дүрд хувирав.

Тэрбээр наяад оны супер хит кинонуудын нэг, Энэтхэгийн “Танцор диско” алдарт “Жимми, Жимми, Жимми Ажа” дууг дуулсан.

1982 онд дэлгэцэнд гарсан Болливудын киноны дууг дуулсан эмэгтэйг Парвати Хан гэдэг.

С.Гантогоо тайзан дээр яг түүн шиг байж, бас үзэгчдийг цэнгүүлж чадсан гэх үнэлгээгээр энэ дугаарын ялагч болсон билээ. Тэрээр хэлэхдээ “Энэ олон алдартай хүмүүстээ нэг тайзнаа гарч өрсөлдөнө гэдэг надад үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Цаашид би улам илүү хичээх болно. Та бүхэндээ баярлалаа” хэмээн хэлж байсан юм. Төрөлх эх орондоо ирж урлагийн тайзнаа гарч байгаа нь хэдийн үзэгчдийн хүндэтгэлийг хүлээгээд байгаа. Чамд амжилт хүсье залуу минь. Урагшаа.

 

 

Ч.БЯМБАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Мэнд:Бархүүг дэмжиж байсан ч энэ Мундаг залууг биширсэн шүү 2017-05-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?