ИЖИЙ ЕРТӨНЦӨӨ БҮҮ ОРХИ

2017-05-08  

Өнгө өнгөөр алагласан цэцэгсийн хүрээлэн дундаас цагаан морь унасан хүн дээшээ цойлон дүүлж байна. Ургамал цэцгийн дэлбээнүүд хүн морь хоёрын араас салж хагацахгүй гэсэн мэт зууран тогтоохыг хүссээр... 

Хүн нь, байгаль дэлхийгээсээ дээшээ тэмүүлж хөгжил дэвшил рүү зорьж байгааг энэ зурагт дүрслэн харуулжээ. Орчин үед хүний хэрэглээ өндөр хөгжлийн хувьслаар солигдож байна. Хүн, ан амьтан, морь мал хүртэл бүгд эрчимт хөдөлгүүрийн дүр төрхөнд хувирч ууслаа. Морьтой хүний тэмүүлэх тэр дээр нь төрөл бүрийн араа хүрд эргэлдэн, жигүүртэн хөлөг болж хувирсан шувууд нисэлдэнэ. Морины толгой чих түрүүчээсээ хиймэл болж эхэлсэн нь ч үүнийг гэрчлэнэ. Хүрдэт дугуй үүссэн цагаас л хөгжлийн шинэ оньсон хөдөлгүүрийн эрин эхэлсэн гэдгийг эргэлдэж байгаа олон хүрдээр төлөөлүүлэн дүрсэлжээ. Хөгжил нь өнгөн дээрээ хурдтай, сонирхолтой гоё боловч цаанаа эх ертөнцөөсөө салан хиймэл дууриамал, нинжин сэтгэлгүй болж байгаа сүүдэртэй бараан санааг нь ч үзүүлжээ. Хүний хүсэл санаа ханахгүй улам л хөгжил өөрчлөлт рүү шунан дурлахад байгаль эх нь түүнийг тогтоон барихыг хичээдэг. Анхилуун гоё цэцэгс морьтой хүний араас зууралдан тавьж явуулахгүйг оролдсон боловч хүч хүрсэнгүй. Энэхүү уран зургаар хүн ижий байгалаасаа салж хагацалгүй мөнхөд хүйн холбоотой оршихын утга санаа илэрч байна. 

Дархан хотын залуу уран зураач Н.Хишигбаатарын урланд “Хөгжил өөд” шинэ бүтээл мэндэлсэн нь энэ. Зураач Монгол зургийн аргыг орчин үеийн барилтай хослуулан бүтээлээ урлаад байна. Дархан хотын зураачдын урланг зорин очиж энэ гоё зургийг шимтэн үзээрэй. 
 

 

 

Ө.Рагчаасүрэн. Дархан хот. Бурхантын хөндий.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?