"АНДУУД" ХАМТЛАГ ТОГЛОЛТОО ХИЙНЭ

2017-05-15  

Монголын хөгжмийн урлагт шинэ өнгө төрх, дуулалт болж хүчтэй гарч ирсэн "Андууд” хамтлаг энэ сарын 20-нд өөрсдийн бие даасан тоглолтоо үзэгч, сонсогчиддоо толилуулахаар болсон байна. Тэдний хувьд 2014 оны 9-р сарын 9-ний өдөр албан ёсоор байгуулагдаж байсан бөгөөд өнгөрсөн онд "АНДУУД” нэртэй цомгоо гаргасан нь сонсогчдыг байлдан дагуулж чадсан юм. Андууд хамтлаг софт рок чиглэлээр уран бүтээлээ тууривдаг бөгөөд 2014 онд анхны тоглолтоо хийж, 2015 онд Хятад Монголын экспо фестивал, Швецарын Давост болсон соёлын өдөрлөг зэрэг томоохон тоглолтуутад оролцож байсан байна. 

Тус хамтлагт Дуучин Б.Мөнхзаяа, Гоцлол гитарчин Э.Үүрийнцолмон, Аргил гитарчин Б.Батхүү, Бөмбөрчин Г.Одбаяр нар багтдаг. МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Дуучин Т.Ариунаа, МУСТА Дуучин С.Наран, МУСТА Б.Чинбат гээд Монголын урлаг соёлын "Акул”-уудтай хамтран ажилладаг тус хамтлагийн тоглолтонд Ган-Эрдэнэ (Камертон), Агиймаа, Баярцэнгэл, Маралжингоо, 3 охин зэрэг хамтлаг дуучид оролцох ажээ.

 

 

Эх сурвалж : Tonshuul.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zaluuchuud:ZALUUSAA IRJ UZEEREI TSAGIIG SAIHAN UNGURUULEEREI 2017-05-15
demjigch:amjilt 2017-05-15
zochin:odoo sonsoj baigaa saihan uunuutai shuu 2017-05-15
zangad:nzuudtaigaa hamt ochij uzneee 2017-05-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?