Нүүр   /  

С.БЯМБАЦОГТ : ХУУЛИЙН ДАВХАРДАЛ, ХИЙДЭЛ ЗӨРЧЛИЙГ АРИЛГАЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДАРАМТАЛДАГ ЯВДАЛТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЭНЭ

2017-05-18  

Өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт МҮХАҮТ-аас уламжлал болгон зохион байгуулдаг 17 дахь удаагийн “BUSINESS BREAKFAST”-д  оролцож, бизнесийн хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлын талаар бизнес эрхлэгчидтэй санал бодлоо илэн далангүй хуваалцлаа.

Төр засгаас бизнесийг дэмжих, учирч буй саад бэрхшээлийг багасгах үүднээс өнгөрсөн хугацаанд 914 тусгай зөвшөөрлөөс 478-ыг нь цуцлаад байгаа юм. Цаашдаа ч Тусгай зөвшөөрлийн тухай хуулийг баталж, энэ асуудлыг бүрэн цэгцлэнэ гэдгийг сайд С.Бямбацогт онцлов.

Мөн Монгол Улсын Хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлд туссан 200 гаруй хуулийг сайжруулах чиглэлээр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэнээ сонсож ажиллана гэдгээ ч дуулгалаа. Эхний ээлжинд давхардал, хийдэл зөрчилтэй 40 гаруй хуулийг өөрчлөхөөр төлөвлөж байгааг тодотгоод эдийн засаг, бизнес дэх төрийн оролцоог зохистой түвшинд байлгах, хуулийн тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч байгаагаа хэлсэн юм.

Түүнчлэн 2017 оны 01-р сараас хэрэгжиж буй Хууль тогтоомжийн тухай хууль дур зоргоороо элдэв янзын хууль санаачилдаг байдлыг хазаарлаж, хуулийн төсөл боловсруулах босго шалгуурыг өндөрсгөсөн нь бизнес, хөрөнгө оруулалтын орчинд үр нөлөөтэйг онцлоод нэг үеэ бодвол эдийн засагт эерэг хүлээлт бий болж, төсвийн орлого биелж байгааг танилцуулсан юм.

Өнгөрөгч оны сүүлээр батлагдсан Арбитрын тухай хууль бизнес эрхлэгчид заавал шүүхээр явж цаг мөнгөө үрэхгүйгээр асуудлаа шийдэх боломж олгосныг дурдаад бизнесийн эрх зүйн орчныг илүү сайжруулах чиглэлээр тодорхой санал шийдлээ нээлттэй ирүүлэхийг хүслээ. Засгийн газар торгох шийтгэх гэхээсээ илүүтэйгээр аль болох иргэд, бизнес эрхлэгчиддээ зөвлөдөг, тусладаг байх бодлого баримталж байгаа, энэ нь ч саяхан батлагдсан Эрүүгийн болон Зөрчлийн хуульд тусгалаа олсон, цаашдаа эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчныг зохицуулах хуулиудад ч энэ бодлого сууна гэдгийг нэмж хэлсэн юм.

Дашрамд дурдахад МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “BUSINESS BREAKFAST”-д 2016-оны 01-р сард УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт анхны зочноор уригдан оролцож байсан бөгөөд өнөөдрийн уулзалтад бизнесийн салбарын 30 гаруй төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцлаа. Тэд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хөрөнгө оруулагчдад хууль бус дарамт учруулдаг байдалтай тэмцэх чиглэлээр ХЗДХЯ санаачилгатай ажиллаж байгаад талархал илэрхийлж, эрх зүйн орчноо илүү ээлтэй болгоход хамтран ажиллах асуудал дээр санал нэгдсэн байна. 

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?