УДЭТ-ын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан зургадугаар сарын 1-нд Я.Баяраагийн зохиол, Б.Хишигзаяагийн найруулсан "Царцаа Намжил” хүүхдийн жүжигээ 14:00, 16:00 цагт тоглох гэж байна.
Энэ хорвоо дээр нэг л ертөнц оршдоггүй билээ. Эгэл жирийн хүмүүс бидний амьдардаг энэ ертөнцийг “Замбуулин хорвоо” хэмээнэ. Харин эгэл жирийн хүмүүс бид, амьтны амь тасалдаггүй, өглөгч энэрэнгүй зантай, үнэн шударга сэтгэлтэй, шуналгүй, ховч, хуурмаг зангүй бол Арван цагаан буянтан гэгдэж, авралт бурхны оронд амьдрах эрхтэй болдог гэдэг.
Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдалын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.
Дүрүүдэд:
Царцаа Намжил: Б.Золжаргал
Номын багш : С.Болд-Эрдэнэ /СТА/
Ц.Цэрэнболд /СТА/
Банди нар: О.Итгэл, Р.Адъяабаатар, н.Сэргэлэн
н.Очирбат
Хэрээ: Б.Одончимэг /СТА/
Тогоc: Ц.Аззаяа
Сүүлгүй хулгана: Б.Шинэбаяр
Хулгана: Б.Жаргалсайхан, Д.Асардарь
Муур: Э.Тодгэрэл /СТА/
Тэмээ: Ц.Төгсбилэгт
Буга: Г.Алтангэрэл
Согоо: Г.Номуун
Эрлэг номун хаан: П.Цэрэндагва /АЖ/
Ж.Пүрэвдорж /СТА/
Хатан: Ж.Оюундарь /УГЖ/
Түшмэл А.Чингүн, Г.Ганбат
Эмгэн шивэгчин Б.Золзаяа
ЭХ СУРВАЛЖ:УДЭТ