Замын цагдаагийн албанаас жолооч нарт сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар хойд чиглэлд буюу Хустайн даваа, Жаргалантын салдаг уулзварын замын зорчих хэсэгт мөн Төв аймгийн Баянчандмань, Дархан, Сэлэнгэ, Булган аймгийн нутгаар зарим хэсэгт өтгөн манантай, цасан шуургатай байгаа юм байна.
2018-03-13
Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрхтэй. Энэхүү хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын нэгэнд дуусах тул нийслэлийн Газрын албанаас иргэдэд газраа үнэгүй өмчлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр нэг сарын хугацаатай аяныг санаачилжээ.
2018-03-13
Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 11940 эх амаржиж, 12017 хүүхэд төрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1735 буюу 17 хувиар, амьд төрсөн хүүхэд 1744-өөр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
2018-03-13
Сүүлийн үед бага насны охид, хүүхэд сураггүй алга болох нь ихэссэн. Өмнөх сураггүй алга болсон хүүхдүүдийн талаар сураг гараагүй байгаа энэ үед дахин нэг охин алга болсон байна.
2018-03-13
Энэтхэг улсад Монголын кино наадам болсон байна. Энэхүү арга хэмжээг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам, Баруун Бенгал дахь Өргөмжит Консулын газар хамтарч Колката хотын Нандан соёлын төвд зохион байгуулжээ.
2018-03-13
Улсын хэмжээнд 2017 онд 32 259 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 12.4 хувь нь буюу 4012 нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа юм байна. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ саатуулагдсан иргэдийн 6.3 хувь нь эмэгтэйчүүд, 0.3 хувь нь хүүхэд байдаг гэнэ.
2018-03-12
БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, “Yeti” англи хэлний сургалтын төвтэй хамтран 2018-2019 оны хичээлийн жилд Туркийн их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутан залууст мэдээлэл зөвлөгөө өгөх зорилгоор энэ сарын 16-нд “Турк Улсын Боловсролын өдөрлөг- 2018” арга хэмжээг зохион байгуулна.
2018-03-12
Монгол орны баруун хязгаарын 6300 км замыг дөрвөн сарын турш дугуйгаар туулж, өөрийн зорилгодоо хүрч чадсан Ч.Мөнгөндалайг монголчууд мэддэг, бас бахархдаг. Тэр дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд энэ хүсэл зорилгоо биелүүлж байсан билээ. Мөнгөндалай сонсголын бэрхшээлээ үл ажран Саяаны нурууны ноён оргил Мөнх сарьдаг ууланд ийнхүү амжилттай авирч чаджээ.
2018-03-12
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс 2472 дуудлага мэдээлэл хүлээн авсан бөгөөд үүнээс эд материалын хохиролтой 870 ослыг даатгалын байгууллагаар шийдвэрлэсэн байна
2018-03-12
Оны эхэнд 28 сая хээлтэгч тоологдсон бөгөөд 22 сая орчим төл хүлээж авах байх гэсэн төлөв гарсан байна. Одоогийн байдлаар 44 мянган эх мал төллөж, 44 мянган төл бойжиж байна.
2018-03-12
Отгонтэнгэр уулын оргилоос буух замдаа цасан нурангид өртөж осолдсон 17 уулчны дурсгалд зориулсан гэрэлт хөшөө Уулчдын босго гэгддэг Асралт хайрхан явах замд сүндэрлэн боссон байна.
2018-03-12
Оросын зохиолч Иван Тургеневийн 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн А.С.Пушкины нэрэмжит музейд нээгдлээ. Энэ үзэсгэлэнгээр Тургеневийн 200 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээ эхэлж байгаа юм. Үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 27 хүртэл гарах юм.
2018-03-12
13 цэнт вакцинаар дархлаажуулж эхлээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтанд нийт 520 нярай хамрагджээ.
2018-03-10
УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 710940 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ
2018-03-10
УБЦТС ТӨХК-аас жил бүрийн гуравдугаар сараас эхлэн хийдэг аянгын өмнөх бэлтгэл ажил болон урсгал засвар энэ сарын 12-ны өдрөөс эхлэх гэж байна.
2018-03-10
Хүний биед байх D амин дэмийн өндөр агууламж нь хавдрын өвчнийг даамжруулахад саад учруулдаг хэмээн “Eurekalert” цахим хуудас мэдээлжээ.
2018-03-10
ЗАМЫН ЦАГДАА НАР САРНАЙ ӨГӨХИЙН ТУЛД ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ НАРЫГ ДОХИЖ ЗОГСООВ
2018-03-09
Хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас жил бүрийн 3 дугаар сараас эхлэн урсгал засварыг хийдэг.
2018-03-09
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн Сонгинохайрхан 31 дүгээр хорооны хүүхэд багачууд шинэ цэцэрлэгтэй болсон байна.
2018-03-09
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Улаанбаатар хотод 24-60 насны найман эмэгтэй согтуу нөхөртөө зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн байна.
2018-03-09
« Эхний« Өмнөх131132133134135136137Дараах »Сүүлийн »

Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?