ЕБС-ИЙН СУРГУУЛИУД ГАМШГИЙН ЭРСДЭЛД БАЙНА

2018-07-04  

Саяхан хөл бөмбөгийн талбайд тоглож явсан хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэг сургуулийн орчин дахь гамшгийн эрсдэлтэй шууд холбоотой. Гамшгийн эрсдэл гэхээр ихэнх хүмүүс ус галын аюул, байгалийн давж болшгүй хүчин зүйл гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ эмийн сангийн хаалганд тохоотой цахилгааны утас, тоглоомын талбайн стандарт бус хаалга зэрэг ч ордог байна. Ерөөсөө хэн нэгний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй л  байвал тэр гамшгийн эрсдэлт хүчин зүйл юм.

Дэлхийн зөн, НҮБ-ын Хүүхдийн сан болон Японы хүүхдийн хөгжил зэрэг байгууллагууд хамтран манай улсын ЕБ-ын 96 сургууль дээр үндэсний хэмжээний судалгааг өнгөрсөн онд хийжээ. Судалгаагаар дээрх сургуулиудын 52 хувь нь дотуур байрны 26 хувь нь багтаамжаасаа илүү ачаалалтай ажиллаж байжээ. Энэ нь эрсдэл үүсэх хамгийн том суурь нөхцөл гэж судлаачид үзэж байна.

Сургуулийн аюулгүй байдлыг гурван төрлөөр хувааж үздэг байна. Үүнд:

  • Сургуулийн барилга байгууламжийн аюулгүй байдал
  • Сургуулийн гамшгийн менежмэнт
  • Гамшгаас хамгаалах боловсрол зэрэг орно.

НИЙТ СУРГУУЛИЙН 88%- Д ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ЯМАР Ч ТӨСӨВ БАЙХГҮЙ

Мөн судалгаанд хамрагдсан нийт сургуулийн 88 хувьд нь гамшгийг бууруулах ямар ч төсөв байхгүй байгаа нь хамгийн том асуудал гэж судалгааны багийнхан онцолсон юм. Мөн сурагчдын 93 хувь нь ямар нэг гамшиг, эрсдэл тохиолдоход хэрхэхээ мэдэхгүй байгааг тогтоожээ. Энэ нь ч хэд хэдэн тохиолдлуудаар батлагдаж, хүүхдүүд амь насаараа хохирсоор байна.

Нэг талаасаа энэ асуудалд эцэг эхчүүд болон хүүхдүүдийн мэдлэг их чухал аж. “Хүүхдүүдийн энэ талын мэдлэгийг боловсролоор нь дамжуулж дээшлүүлэх боломжтой.Тухайлбал газар зүйн хичээлээр газар хөдлөлтөөс сэргийлэхийг, анхны тусламжийн тухай эрүүл мэндийн хичээлээр нь,  гэх мэтчилэн нарийн оруулж өгөх хэрэгтэй. Тэгснээр хүүхэд сургуульдаа нөлөөлж шаардлага тавьдаг болох тийм сэтгэлгээг суулгах шаардлагатай байна” гэж Дэлхийн зөн ОУБ-ын онцгой байдал хариуцсан зохицуулагч Б.Ванчиндорж хэллээ.

Гадны оронд ийм тусгай хичээлийн хөтөлбөр байдаггүй ч энэ асуудал дээр хүн бүр анхаардаг гэнэ. Тухайлбал, англи улс л гэхэд  сурагч, эцэг эх, сургуулийн захиргаа болон сургуулийн ойролцоох байгууллагуудын төлөөллүүдийг хамруулсан клуб ажиллуулдаг аж. Ингэхдээ тодорхой давтамжтайгаар уулзалт зохиож гамшгийн эрсдэлт хүчин зүйлүүдийг тайлбарлаж, хамтран урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг байна. Үүний үр дүнд сургуулийн ойролцоох байгууллагын ажилчид хүүхдийн эрсдлийг тооцож үйл ажиллагаагаа явуулдаг сайн туршлага байгаа юм. Харин манай улсад  мэргэжлийн хяналтын газар нь стандартын дагуу шалгалт хийж, цаасан дээр зөвлөмж хүргүүлэхээс өөр дорвитой зүйл хийхгүй байгаа билээ.

 

О.НАНСАЛМАА 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ай хорвоо ****:угаасаа манай боловсролынс систем үнэн дампуу пязда хүүхдэ бододгүй гөлөгнүүд 2018-07-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?