ТӨЛБӨРӨӨ ЦАГ ХУГАЦААНД НЬ ТӨЛЖ, ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛБЭЛ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГЭГДЭХГҮЙ
2018-03-06
173 АВТОБУСЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОЛОО
2018-03-06
Нийслэлийн авто замын хөгжлийн газраас төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх гэрээг нийт 27 үйлчилгээ эрхлэгчтэй хийсэн байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн хэмжээнд дараах нэр бүхий 27 байршлаас бусад газар төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн үг юм.
2018-03-06
БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл энэ сарын 5-нд эхэлсэн. Бүртгэл өнөөдөр өндөрлөх бөгөөд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт, хэлтсүүдэд авч байгаа юм. Тухайн шалгалтад орохыг хүссэн иргэн 18-39 насных байх бөгөөд БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн, хилийн хориг тавиулсан этгээд биш бол бүртгүүлж болох юм байна.
2018-03-06
Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын энэ сарын 4-ний захирамжаар тус аймгийн Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо.
2018-03-06
Энэ сард автомашины улсын дугаар нь 3, 8-аар төгссөн жолооч татвараа төлнө. Автомашины татвар хураалттай холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ “Мишээл” төвд явуулын оношилгоо, үзлэгийн төв ажиллаж байгаа юм байна. Явуулын оношилгоо нь ирэх тавдугаар сарыг дуустал ажиллах юм байна.
2018-03-05
ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан байна.
2018-03-05
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан болж, Монгол Улсын Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч А.В.Дворковичтай уулзжээ. Уулзалтаар хоёр улсын ЗГХК-ын хуралдаанаар хэлэлцэж тохирсон асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцсон байна.
2018-03-05
"ХӨХ СУВД" МӨСНИЙ БАЯР 19 ДЭХ ЖИЛДЭЭ...
2018-03-04
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр буюу Хөтөл дэх Цагдан Хорих байрнаас өнгөрсөн шөнө /2018.03.03/ 02.30 цагт Б.Отгончулуун, Э.Отгонбаатар гэх хоёр сэжигтэн оргосон байна. Э.Отгонбаатар нь хүчингийн гэмт хэрэгт сэжиглэгдээд байсан бол Б.Отгончулуун нь санаатайгаар хүний амь насыг хохироохыг завдсан хэргээр сэжиглэгдэн, шалгагдаж байсан ажээ.
2018-03-03
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хөвсгөл нуурын “Хөх сувд-2018” мөсний баяр энэ амралтын өдрүүдэд болно. Гадаад, дотоодын олон аялагч жуулчдын сонирхлыг татдаг энэхүү баяр болох гэж буйтай холбогдуулан холбогдох албанаас иргэдийг Хөвсгөл нууран дээгүүр болгоомжтой зорчихыг анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуурын мөс хангалттай хөлдсөн байна.
2018-03-03
Он гарсаар гурван сарын дотор 2050 хүүхэд унаж бэртсэн шалтгаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж, үйлчилгээ авсан байна. Эдгээр хүүхдүүдийн олонх нь гэртээ гэмтэл авчээ.
2018-03-02
Өнөөдрийн байдлаар манай улсад цагийн ажлын дундаж хөлс цагийн 2000-5000, хагас өдрийн 10000-15000, бүтэн өдрийн 20000-25000 төгрөг хооронд байгаа юм. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, тодорхой хэмжээний хуримтлалтай болж, туршлага хуримтлуулах сонирхолтой залуус Залуучуудын хөдөлмөрийн төв биржид ханддаг байна.
2018-03-02
Дэлхий нийтэд жил бүр 0-5 насны 541 мянган хүүхэд уушгины хатгалгааны улмаас нас барж байгаа бөгөөд энэ нь Стрептококк пневмони хэмээх нянгийн халдвараас үүсдэг байна
2018-03-02
“Хаврын бүргэдийн баяр” энэ сарын 4, 5-нд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулахаар болсон байна. Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис Хааны Хүрээ” ХХК болон Монголын Бүргэдчид холбоо хамтран тус баярыг зохион байгуулж байгаа юм.
2018-03-02
Хөвсгөл аймгийн хэмжээнд бензин шатахууны үнэ 90-240 төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал дизель түлш 1840 байсан бол 250 төгрөгөөр нэмэгдэж 2090 төгрөг, АИ-92-ын үнэ 1780 байсан бол 1870 болж 90 төгрөгөөр нэмэгджээ.
2018-03-02
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гуравдугаар улирлын амралт энэ сарын 22-нд эхэлэхээр болсон байна.
2018-03-01
Бүгд найрамдах Турк улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зорилготой “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-т Засгийн газар гарын үсэг зурахыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн байна.
2018-03-01
НӨАТ-ын урамшууллын 2018 оны 3 дугаар сарын сугалааны тохирол 25-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
2018-03-01
Хүй долоон худагт өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
2018-03-01
« Эхний« Өмнөх139140141142143144145Дараах »Сүүлийн »

Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?