"AIRQUADONE"

2017-06-19  

2017 оны 6 дугаар сарын 23-нд Францын нийслэл Парис хотноо сондгой жил бүр болдог дэлхийн хамгийн эртний агаарын шоу нээлтээ хийх гэж байна. Энэ агаарын "шоу"-ны үеэр иргэний болон цэргийн нисэхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг компаниуд өөрдийн бүтээлүүдийг олон нийтэд дэлгэх юм. "Шоу"-ны нээлт болохоос өмнө дэлхий дахины гайхшруулж буй зарим бүтээлүүд ил болж эхэллээ. Тухайлбал Англи Улсад суурилсан Европын таван орон хамтарсан "Neva Aerospace" консерцум нэг зорчигч тээвэрлэх боломжтой "дрон" хэлбэрийн цоо шинэ нисдэг машин бүтээх төсөл дээр ажиллаж байна. 

"AirQuadOne" гэж нэрлэж буй энэхүү нисдэг машин нь дөрвөн ширхэг цахилгаанаар ажилладаг сэнсэн хөдөлгүүртэй ба цагт 80 км-ийн хурдтайгаар 30 минут нисэх боломжтой гэнэ. Нисдэг машины жин нь 450 кг ба түүний 150 кг нь батарей, харин 100 кг жинтэй зорчигч авч эгц дээшээ хөөрч буух байдлаар нислэг үйлдэх юм. Агаар сансарын шинэ шинэ технологиуд цагаар бус минутаар хөгжиж байна.

 

 

Р.ЭНХБОЛД /ДЭД ХУРАНДАА/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?