ОРОС ЦЭРГИЙН ИРЭЭДҮЙН БАЙЛДААНЫ ӨМСГӨЛ

2017-07-02  

Та бүхэндээ оросын цэргийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс хуваалцахаар шийдлээ. 2017 оны 6 дугаар сарын 30-нд ОХУ-ын "МИСИС" шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуульд дээр зохион байгуулагдсан шинэ технологийн үзэсгэлэнгийн үеэр орос цэргүүд ирээдүйд тулааны талбарт өмсөх байлдааны өмсгөлийн ерөнхий загварыг олон нийтэд дэлгэн үзүүлжээ.

Ерөнхий харагдах байдал нь "Оддын дайн"-нд гардаг цэргүүдтэй төстэй уг өмсгөлийг "Центральный научно-исследовательский институт машиностроения" компанийн инженерүүд бүтээж байгаа юм байна. Байлдааны өмсгөл нь тулааны явцад хүний хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлэх зорилготой арга ясан хүчжүүлэгчтэй бүтээгдэнэ. Энэ өмсгөлийг байлдааны зэвсэг, техник бүтээдэг оросын бусад компаниудтай хамтарч байгаа учраас 2 жилийн дараа бүрэн өмсгөл бэлэн болох гэнэ.

 

 

Р.ЭНХБОЛД / ДЭД ХУРАНДАА /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?