ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 49 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 1200 ГАРУЙ ХҮҮХЭД СУРАЛЦАНА

2017-09-01  

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 2017-2018 оны хичээлийн шинэ жилийг нээж нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Өнөөдөр нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 200 гаруй сургуульд 250 мянга гаруй хүүхэд сурч байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилго тусгасан байдаг. Үүний хүрээнд 3 ээлжтэй сургуулийг 2 ээлжтэй болгох зорилт тавин ажиллаж байна. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагч, хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Тус сургуулийн багш сурагчиддаа 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье” хэмээлээ.

Чингэлтэй дүүргийн 12 жилийн 49 дүгээр сургуулийн захирал Ж.Баярмаа “Энэ жилийн хувьд манай сургуульд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын 51 сая төгрөгийн хөрөнгөөр ариун цэврийн өрөөний иж бүрэн тохижилт, засвар хийгдсэнээс гадна сургуулийн нөөц хөрөнгөөр урсгал засвараа хийсэн байгаа. 2016-2017 онд манай сургуулийн хамт олон нийслэлийн Боловсролын газар, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс зохион байгуулсан олон уралдаан тэмцээнд маш амжилттай оролцсон. Мөн дүүргийн ИТХ-ын 29 дүгээр тогтоолоор батлан боловсруулсан “Чингэлтэйн боловсрол 2020” хөтөлбөрийн үйл ажиллагаанд багш сурагчид  маш амжилттай оролцож энэ хичээлийн жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлхээр болсон байгаа. Манай сургуульд Чингэлтэй дүүргийн 13-15 дугаар хорооны хүүхдүүд хамран суралцдаг. 900 гаруй хүүхэд суралцах хүчин чадалтай бөгөөд 2017-2018 онд сургуулийн хамт олон 1200 гаруй сурагчтайгаар, өдрийн 2 ээлжээр үйл ажиллагаагаа явуулна” гэв.

2017-2018 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн 12 жилийн 49 дүгээр сургууль 1260 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд энэ жил тус сургуульд 1 дүгээр ангид 165 хүүхэд шинээр элсэн орсон байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Mrs Liya.:Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 до****аас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу 2018-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?