ОРОСЫН ИРЭЭДҮЙН БАЙЛДААНЫ РОБОТ "МАРШ"

2016-04-03  

Оросууд байлдааны робот, дроны үйлдвэрлэл, хөгжлийн талаар зарим улсаас мэдэгдэхүйц хоцорч яваа хэдий ч өөрсдийн үйлдвэрлэсэн "Уран-6", "Уран-9", "Нерехта" загварын байлдааны роботуудыг армийн зэвсэглэлд шилжүүлээд байгаа билээ. Одоогийн байдлаар оросын хэд хэдэн зохион бүтээх товчоонд 2025 он хүртэл оросын армид зориулан бүтээгдэх ирээдүйн байлдааны роботын төсөл дээр ажиллаж байгаа. 

Эдгээр төслүүдийн нэг бол "БШЧР-2" /Боевой шагающий человекоподобный робот-Хүнтэй төстэй мөлхөгч байлдааны робот/ буюу "Марш" төсөл юм. Хэрвээ энэхүү төсөл бодит утгаар хэрэгжвэл тулааны талбар дахь одоогийн байлдааны арга, техникийг үндсээр нь өөрчлөнө гэдэгт оросууд итгэлтэй байна. "Марш" төслийн роботын экипаж нь 2 хүнтэй, өндөр нь - 8,1 метр, өөрийн жин - 24,8 тонн, байлдааны жин - 45,7 тонн байх гэнэ. Тэгэхээр робот өөртөө 21,5 тонн сум, пуужин, галт хэрэглэл авч явах боломжтой гэсэн үг. 

Мөлхөгч байлдааны машин нь дайралтын зэвсгийн цогцолбороор тоноглогдсон, тэр ч байтугай өөрийн явган цэргүүдэд артиллерийн галын дэмжлэг үзүүлэх чадвартай байх ажээ. Нэг талын гар дээр бэхлэгдсэн 125 мм-ийн "2А82-1М" загварын танкийн их буу нь дайсны хуягласан целүүд болон далдлалтын цаана буй дайсныг устгах боломжийг олгоно. Нөгөө гарт нь бэхлэгдсэн 30 ширхэг 330 мм-ийн пуужин бүхий тийрэлтэт артиллерийн систем нь явган цэргүүдийг галаар дэмжиж дайсны техник болон амьд хүчийг устгах зориулалттай. 6 гол төмөртэй "АК-630М" загварын 30 мм-ийн зенитийн пулемёт нь роботыг дайсны нисэх онгоц, нисдэг тэрэг, пуужингийн цохилтоос хамгаалахаас гадна жолоочийн бүхээгийн хажууд байрлах хос пулемёт нь ойрын зайд буй "бай"-г устгана. Мөн түүнчлэн уг байлдааны робот дээр ирээдүйд зохион бүтээгдэх "Танк эсэргүүцэх удирдлагатай пуужин", "Хөдөлгөөнт зенит-пуужингийн цогцолбор"-ыг суулгаж өгөхөөс гадна радио-электрон, радио соронзон долгионы хамгаалалт бүхий "Арена" идэвхтэй хамгаалалтын систем суулгаж өгнө. 

Роботод 2000 морины хүчтэй үндсэн хөдөлгүүрээс гадна зарим нүх, траншей дээгүүр харайх, налуу хана руу мөлхөх үйлдэл хийлгэх зорилгоор хоёр нэгж "ион" хөдөлгүүр нэмж суурилуулна. Ингэснээр уг робот нь 24 км/цаг, дээд тал нь 40 км/цаг хурдтай алхах боломжтой болох юм. Түүнчлэн роботын тогтвортой байдлыг найдвартай хангах нэмэлт систем, ямарч төрлийн газар оронд ажиллахад зориулан "Глонасс" хиймэл дагуулын байрлал тогтоох систем суулгах нь ойлгомжтой. Ийм төрлийн роботыг бүтээхэд урьд өмнө огт ашиглаж байгаагүй техникийн шийдэл, хэд хэдэн цоо шинэ технологийг боловсруулж ашиглах бололтой.

 

 

Р. ЭНХБОЛД

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Mэндээ:Энэ ч их өртөгтэй төсөл байх даа. Хэзээнээс эхэлж турших бол ? 2016-04-03
Gegeenee:хэнтэйгээ байлдах гээд ийм юм бэлдээд байгаан болоо 2016-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?