НИДЕРЛАНД БҮСГҮЙЧҮҮД ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

2018-08-07  

Нидерландын эмэгтэй баг наймдахь удаагаа хокейн дэлхийн аварга болж дээд амжилт тогтоолоо. Тэд энэ жилийн  ДАШТ – д гайхалтай тоглолт үзүүлж байсан Ирландын багийг 6:0-ээр бут ниргэжээ. Их завсарлага болохоос өмнө долоон минутын дотор дөрвөн гоол оруулсан нь тэдний гайхалтай хожлын гол шалтгаан болжээ.

Ирландыг финалд үлдэнэ гэж таамагласан хүн цөөхөн. Тэд энэ удаагийн ДАШТ – ээр олон ч хөгжөөн дэмжигчидтэй болсон билээ. Гэсэн ч финалд Нидерландын багийн эсрэг хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадсангүй. Гэсэн ч Ирландын баг финалд үлдсэн учраас түүхэндээ анх удаагаа дэлхийн чансааны эхний 10 байранд багтах боломжтой болж байгаа юм.

 

Д.НЯМАА

Share

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Спорт сонирхогч:Мэдээ бэлтгэгч та ямар төрлөөр "хокейн" ДАШТ-ийн мэдээ оруулсанаа залруулна уу!? "Зуны" буюу "өвлийн" гэсэн 2 төрлийн аль нь вэ? 2018-08-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?