ЖОН СТЕЙНБЕК : ТӨӨРСӨН АВТОБУС ( Роман)

2020-04-20  

Америкийн өмнөд хойт мужийг холбосон хурдны замаар явж байсан зорчигчдын автобус замаасаа гарч төөрөөд шаварт суужээ. Уг нь жаахан цаашаа явсан бол “Босогчдын булан” нэрээрээ алдартай замын уулзвар хүрэх байв. Нэр нь яг л манай Дархан хотод байдаг “Эр зоригийн уулзвар” шиг. За энэ наргиа. Автобусанд эвдрэл гарч хөдөө хээр хэд хоног саатах нь энэ. Зорчигчид янз бүрийн л хүмүүс байна. Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй төрөл бүрийн ажил алба хашдаг, ажилгүй ч байна, зан араншин нь мэдээж эрс өөр. Энэ бүгдийн дунд романы үйл явдал өрнөнө. Автобусанд доторх хүмүүсийн дүр төрх, санаа бодол, үг яриа, үйлдэл дэндүү өөр өөр. Хөндлөнгийн хүмүүсийн хэнтэй нь ч ам муруйхгүйг хичээсэн хижээл эр, холливудад очиж секс билэг тэмдэг болохыг мөрөөдөгч нэг хүүхэн, гэр орныхоо хамаг ачааг үүрдэг номхон хүлцэнгүй эхнэр гэх мэт.

Энэ хөөрхөн түүх нь зөвхөн Америк хүмүүсийнх биш. Аль ч үндэстэнд адилхан тааралдана. Тэгээд ч номын баатрууд нь зохиомол дүрүүд биш амьдрал дээр байдаг л хүмүүс юм. Бидний эргэн тойронд байж л байгаа. Гэхдээ л эрэгцүүлж бодмоор их юм бий. Зохиолчийг номоо бичиж дуусгасан сургаар хэвлэлийн газраас хүсэлт тавьж хэвлүүлжээ. Нэг л барьж авсан бол энэ номыг дуустал унших тун амархан. Харин номын хуудсыг мөр мөрөөр нь гүйлгэн харж биш мөр хоорондох утга санааг нь тун ч гярхай анхааран уншаарай гэж та нартаа зөвлөе.Тэгвэл л амтыг нь гүйцэд мэдэрнэ. “Төөрсөн автобус”-ыг ингээд уншчихаар та бүхэн Жон Стейнбек гэдэг Америк лут зохиолчийг мэддэг болох эхлэл тавигдах нь энэ. Тѳѳрсѳн автобус романыг олж уншаарай.

Жон Стейнбэк. Нобелийн шагналыг 1962 онд хүртсэн. Тэрбээр шилдэг бүтээлд олгодог Пулитцерийн шагналтан. Үргэлжилсэн үгийн мастер, америкийн утга зохиолын томоохон тѳлѳѳлѳгчийн нэг.

 

Ө.Рагчаасүрэн /2020 он/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?