Нэгдүгээр сарын 09. Энэ өдөр Монголын Зохиолчдын Эвлэлийн мэндэлсэн өдөр. Түүхт 93 жилийн баярын энэ өдрийг тохиолдуулан Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч зохиолч нөхдөдөө баярын мэнд дэвшүүлж, 1967 онд туурвисан хайрын арван дөрвөн мөртөөр бэлэг барилаа.
Учралт чамайгаа санаж
Шугуй сүлжин алхав
Уд бургас туялзан
Шуугин сийгэн байв.
Унжсан найлзуураас болжмор
Чүдэнз зурах шиг дүрсхийв
Урт шугуй дамнан
Шидэгдсэн юм шиг арилав.
Шувуу дагасан нүд минь
Шугуй тэнгэрийн зааграх
Алсын тэр хязгаараас
Амраг чамайгаа хүсэв .
Санасан чиний минь зүгт
Ниссэн шувууг хайрлав . .
1967 он