АНТОН ЧЕХОВЫН АЛТАН ГАРТАЙ "ЗАРЦ"

2021-11-29  

Антон Чеховын “Шулам”ыг орчуулчихдаг яадаг “Чөтгөр вэ”  хэмээн дуу алдсаар бэхэн цэнхэр  хавтастай бэсрэг ном барьчихсан суугаа нэг бус зохиолчтой  таарч орчуулагчийг нь олж ярилцахаар хайж эхэлсэн юм. Цэргийн эмнэлгээс  ажлын гараагаа эхэлж, мэс заслын эмч болж,  хожим   АШУҮИХС-д  багшилж байсан, сонгодог зохиол, тэр дотроос Оросын уран зохиолыг ихээхэн сонирхдог, хэлний гайхам авьяастай Г.Баяраа гуайг чамгүй хөөцөлдөж байж олж  ярилцсан билээ. Би бол “Утга зохиолын яриа” буландаа  зоолттой төлөвлөчихсөн, ярилцлага ч яг  тэгж өрнөж бас дууссан. Өнөөх ярилцлагаа буулгаж амжилгүй явтал  ярилцагч маань  Төрийн шагнал хүртэж буйг олж  харав. Ерөнхийлөгчийн зарлигт  Улсын III төв эмнэлгийн мэс заслын багийн зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат эмч, Ардын эмч, академич, зүрхний мэс засалч Н.Баасанжав тэргүүтэй, Гүнсэнцоодолын Баяраа, Бямбаагийн Алтангэрэл, Цогтын Лочин нар “Мэс заслын техник, технологи, хагалгааны багажуудыг санаачлан бүтээж практикт нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээрээ Монгол Улсын Төрийн Соёрхол хүртэв хэмээн  тодотгожээ. Монголын анагаах ухааны түүхэнд 1981 онд Т.Шагдарсүрэн багштай зүрхний мэс заслын баг хамт олон, 1991 онд Ж.Хайрулла багштай мэдрэлийн мэс заслын баг хамт олон  энэ нэр хүндтэй шагналыг хүртсэн байдаг. Тэгвэл  30 жилийн дараа тус салбарынхан  Төрийн шагнал хүртсэн нь энэ юм. Ингээд ярилцагч руугаа  дахин утас цохив. “Та  ямар хачин хүн бэ, алтан гартай эмч байсан байж” гэвэл “Ах нь тэр үед мэдээгүй явсан. Гэнэт дуудаж шагнал гардууллаа. Эмчийн мэргэжлийн тухайд та өөрөө сонирхож лавлаагүй, зөвхөн А.Чеховын талаар  ярилцая гэсэн  шүү дээ”  хэмээн ам таглав.  Гэсэн ч “Утга зохиолын тухай яриа” маань “Амьдралын тойрог” болон  ийнхүү үргэлжилсэн юм.

“Оросууд А.Чеховын зохиолыг орчуулсан орнуудын дотор  Монголыг огт дурддаггүй”
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?