ӨНӨӨДӨР:"МОНГОЛ ХЭЛ, УТГА ЗОХИОЛ СУДЛАЛЫН ХӨГЖИЛ, ЧИГ ХАНДЛАГА" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

2021-12-27  
Арванхоёрдугаар сарын 27-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт БОАЖЯ-нд тус яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ.

13.00 цагт Blue sky зочид буудалд Шинэ цагийн шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулсан "Монгол хэл, утга зохиол судлалын хөгжил, чиг хандлага" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 80204691

14.00 цагт МҮХАҮТ-д Худалдааны салбарын 100 жилийн ойн баярын хурал болно.

Төрийн ордонд 

10.00 цагт УИХ дахь АН-ын бүлэг хуралдана.

11.00, 13.00, 14.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулна. 

Богд хааны ордон музейд 

11.40 цагт Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ойд зориулсан “Хорин нэгэн Дара эхийн чуулган” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ойд зориулсан “Эрх чөлөө” эрдэм шинжилгээний хурал болно.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт Монголын амлалт нэхэх эмэгтэйчүү­дийн холбооноос 2022 оныг Хүүхдийн эрхийг хам­­гаалах жил болгохыг уриа­­лж, хэвлэлийн хурал хийнэ.

11.30 цагт “Цахим цагийн хүрд” ХХК-иас “Богд Зонхов койн”-ы талаар  мэдээлнэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?