Монгол туургатны цахим яруу найргийн “Ярууслын чуулган” наадам яруу найрагч Д.Урианхайн тэргүүллээр өндөрлөж, 30 сая төгрөгийн бай шагнал хүртлээ. Дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү шалгарч 15 сая, гутгаар байрт залуу яруу найрагч Г.Барсболд орж таван сая төгрөгөөр тус тус шагнуулав. Наадмын тусгай болон нэрэмжит шагналыг “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Баттулга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Т.Баянсан нарт олгож, тус бүр гурван сая төгрөг хүртээсэн байна. Монгол туургатны цахим яруу найргийн төгсгөлийн шатны шалгаруулалтын шүүгчдээр Төрийн шагналт зураач С.Саранцацралт, гавьяат жүжигчин Г.Золбоот, гавьяат жүжигчин О.Бат-Өлзий тэргүүтэй есөн ажилласан байна. - Азийн шилдэг яруу найрагч Д.Урианхайн шүлэг илүү яруусалтай , илүү утга төгөлдөр байсан гэж шүүгчид тунгаалаа гэж Саранцацралт хэллээ.