ХҮНИЙГ ХҮН БОЛГОЖ БАЙГАА НЬ ЯРУУ НАЙРАГЧИЙН "АМИН СҮНС" ЮМ

2020-04-20  

                  “Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоотой ярилцлаа.

Сайн байна уу ? Яриагаа таны хүүхэд ахуй наснаас эхлэе гэж бодлоо. Та багадаа ямар хүүхэд байсан бэ ?

Би айлийн том хүүхэд. Тиймээс дүү нараа асрах үүрэгтэй  аав ээжийн үнэнч туслах байсан. Мөн их хичээнгүй уншигч хүүхэд байлаа. Айл болгон номын сантай. Гэртээ байгаа номуудыг уншиж дуусаад, аймгийн номын сан руу гүйдэг байсан. Геологич, хайгуулч болох хүсэл мөрөөдөлтэй байлаа.

Бага балчир наснаасаа яруу найрагт дурладаг байсан гэлцдэг ? Хамгийн анх хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ ?

Би  дунд сургуулийн 8 дугаар ангиас бичиж эхэлсэн, түүнээс өмнө бол яруу найргийн үнэнч уншигч байлаа. Утга зохиол бол өөрөө их хүнийг татах, сэтгэлд хүрэх гайхалтай увдистай үүгээр хэлшгүй тийм л зүйл. Тэр дундаа яруу найраг бол бичлэгийн төрөл зүйлүүдээс хамгийн дээд хэлбэр, сэтгэлгээний  амьд туурвил юм. Тиймээс л би  багаасаа яруу найраг, утга зохиолд эргэж буцалтгүй орсон байх гэж боддог юм.

1990 он таны амьдралд чухал үе байсан байх.

1990 он бол Монголчуудын амьдарлийн хувьд  чухал сонголтоо хийсэн үе байсан. Миний хувьд амьдрал, хүсэл мөрөөдөл  минь орвонгоор эргэсэн маш чухал үе байсан. Тэр жил би 10-р ангиа төгссөн юм. 

Төгсөгчдийг сурлагын дүнгээр жагсаахад  дүн хүрээгүйн улмаас хүссэн сургуульдаа  элсэж орж чадаагүй. Тэгээд аавынхаа ажилдаг тээврийн газарт нийтийн хоолны газарт ажилд орсон юм.

Удалгүй аймгийн “Мөнгөн хүрхрээн чимээ” яруу найргийн тэмцээнд өөрийн сонирхлоор бичсэн шүлгээ уншаад  нэгдүгээр байр эзэлж. Улаанбаатар хотод “Болор цом ” яруу найргийн наадамд оролцох эрхтэй болсон. Ингээд хотод очоод “Тэнгэр” шүлгээрээ Болор цомын эзэн болж. Дараа жил нь Улсын багшийн дээд сургуулийн “Утга зохиолын ажилтан” ангид элсэн орсон. Тухайн үед би яруу найрагт эргэж буцалтгүй орж, хувь заяагаа уясан юм.

Таны уран бүтээлүүд цаана нэг донжтой. Бүсгүй хүн гэхэд эр хүнээс илүү эх оронч шүлэглэдэг. Бүтээл төрөх торгон агшнаасаа дүрсэлвэл ?

Заримдаа бос боддог юм. Ичинхорлоо гэж энэ хүний дотор эр хүний зүрх сэтгэл уяатай байдаг юм уу гэж ? Яруу найраг гэдэг өгөгдсөн онгод, авьяас билгийн хүчээр цааснаа буудаг боловч зохиогч өөрийн үзэл санааг тунхаглаж байх хэрэгтэй.  Миний хувьд энэ үзэл санаа бол үед миний амьдрал, хүсэл мөрөөдөл орвонгоор эргэсэн маш чухал үе байсан Монгол хүн өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Түүнийгээ сэтгэл зүрх , оюун бодолдоо хүлж эх оронч, үзэл суртлыг ирээдүй хойч үе, уншигчиддаа түгээхийг л хүсдэг юм. Тиймээс би эх орныхоо төлөө шүлэглэх дуртай. Эх орон чинь үнэ цэнэтэй, эх хэл чинь яруу тансаг шүү.

Төв номын сангийн захирлаар яруу найрагч Б.Ичинхорлоо томилогджээ

Ихэнх эмэгтэй найрагч нар нууц амраг бүтэлгүй хайрийн тухай шүлэглэдэг танд тийм зохиол бий юу?

Тийм шүү. Нууц амрагийн тухай бичсэн шүлэг бол байхгүй.  Харин бүтэлгүй хайрийн тухай шүлэг бол цөөнгүй байдаг. Оюутан ахуйн дэврүүн цагийн сайхан дурсгал шүү. Одоо дэвтрүүдээ харахаар гуниг шингээж нулимс арчсан усан навтарга болсон байдаг. Маш сайхан дурсамж тэр хэдэн шүлгүүдтэй минь хамт байдаг байх.

Зохиолч уншигч хоёр салшгүй холбоотой гэдэг. Уншигч гэж таны бодлоор ?

Уншигчид бол гайхалтай хүмүүс. Уншигч байхгүй бол найрагч хэндээ зориулж бичих вэ ? Сүүлийн үед цаг үеэ дагаад уншигчид ч мөн хувьсаж байна.

Миний үед уншигчид сэтгэгч байсан. Харин одоо үед хялбаршуулсан, маш амархан уншигдах ном зохиол илэрхийлж байна. Түүнийгээ дагаад зохиогч нар ч мөн хялбар зохиол бичиж байна.

Энэ бол маш хачин ойлголт, хүлээн зөвшөөрөх эс зөвшөөрөх төвшинд хүрээд байна. Энэ бол зохиолч уншигч хоёрын туулах ёстой зовлон байх. Тиймээс хамтдаа хөгжиж, шинэ зүйл рүү тэмүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

Уран бүтээлч, Найрагч хүн болгонд гарын шавь байдаг та хэр их шавьтай вэ ?

Гарын ганц шавьтай. Нэг сургуулийн, нэг нутгийн минь н.Урьхан гэж бүсгүй бий. Гэхдээ миний хувьд хүнд багшлах гэхээс илүү өөрөө энэ амьдралийн сурагч юм. Багш бол хүний хувь тавилан зүгийг заадаг, маш хариуцлагатай мэргэжил тиймээс шавь цөөнтэй. Хариуцлагаас нь айдаг гэх юм уу ?  Харин залуу үе, бичдэг хүн болгонд тусалж дэмжихийг хүсдэг. Яруу найраг хэнийг ч голдоггүй.

Энэ дашрамд Батцэрэн бүсгүйг ярих нь зүйтэй байх ? Тэр бүсгүйг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь хамгийн их тусалж дэмжсэн хүн танийг гэдэг ? 

Яруу найраг шиг өршөөл энэрэнгүй хамгийн агуу зүйл энэ хорвоод ховор байх. Тэр бүсгүй харааны бэрхшээлтэй ч гэлээ шүлэг бичиж буйд нь талархаж туслахыг чин сэтгэлээсээ хүссэн. Тиймээс бичсэн шүлэгнүүдийг нь ялгаж,  шүлгийг нь уншуулж, бэлдсэн. Дараа нь номоо хэвлүүлэхэд нь тусалсан. Энэ бүхэн тэр бүсгүйд итгэл мөрөөдөл бэлэглэж, хорвоо ертөнцийг сэтгэл зүрхээрээ харж эхэлсэнд маш их баярладаг. Хүнийг хүн болгож байгаа нь яруу найрагчийн амин сүнс юм. Манай найрагч Ж.Болд-эрдэнийн 

Ядуугийн зовлонг ядуу нь ойлгоно

Яруу найрагчийг зовлон ойлгоно

Шүлэгчийн зовлонг шүлэгч ойлгоно

Шөнийн саран шүлэгчийг ойлгоно...

гэдэг шиг дэлхий ертөнцийн учир холбоо, адил төсөөт чанар, гуниг харуусал, хүн төрөлхтний зовлон шаналал, хайр энэрэл, гансрал бүхэн яруу найрагчийн зүрхэн дундуур туучиж явдаг учраас тэр хүний бүтээл олон түмэнд хүрдэг юм. Хүнийг ойлгох нандин чанар хөг аяс яруу найрагчид цогцолдог байх.

 

 

Ярилцсан: Т.Хуншагай

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Шүлэгт дуртай хүү:Сэтгэл огшитол уншиж түрүүлж билээ улаан хацартай хөөрхөн эгч байсан 2020-04-20
Zochin:Ene avgai sonin bish bnado 2020-04-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?