Б.БАЯРХҮҮ: ХҮН ӨӨРӨӨ АДГУУСЛАГ ЭНЭ БОЛ БОДИТ ҮНЭН

2020-04-22  

Тэнгэрийн улаач, Тамын бослого, Эсрэг зэрэг зохиолоороо олноо танигдсан. Өвөрмөц нэгэн зохиолч Б.Баярхүүтэй ярилцлаа.

Сайн байна уу ? Та хэзээнээс зохиол бичиж эхэлсэн бэ ?

-Хамгийн анхны зохиолоо 6 р ангидаа 6 тууж бичиж байлаа. Тухайн үед 48 хуудастай дэвтэр дээр өнгө бүр нь аймшгийн инээдмийн гээд л янз янз байсан юм. Хэвлүүлсэн зохиол гэвэл нулимс дуусаагүй цагт романаа 2010 онд уншигчдын хүртээл болгосон.

Таны уран бүтээл, зохиолуудын онцлог нь ихэвчлэн нийгмийн хар бараан талыг бичиж байгаа санагддаг.

-Миний хувьд ихэвчлэн адал явдалт чиглэлээр тоон мэдээлэл, баримт дээр тулгуурлан бичдэг. Судалгааг уран зохиолтой хослуулан. Мөн мөр, өгүүлбэр бүрд мэдрэмж, сэтгэлээ шингээн уран бүтээлээ туурвиж байна. Хүмүүс хар бараан зүйл бичлээ гэдэг. Энэ тухайд гэвэл гэгээлэг зүйлийг бичихийн тулд сүүдрийг бичих хэрэгтэй.

Гэрэл байгаа цагт сүүдэр байдаг шүү дээ. Энэ нь амьдралын нэг өнгө юм. Сайхан бүхнийг магтан дууллаа гээд тэр хар бараан зүйлийг огт үгүй болгож чадахгүй шүү дээ. Хүн өөрөө адгууслаг чанартай. Энэ бол бодит үнэн.

Хэтэрхий ёс зүйгүй уран бүтээл туурвилаа гэх хүмүүсийн шүүмжлэл, дарамт шахалт ирдэг үү ?

-Одоохондоо дарамт шахалт,  шүүмжлэл хавчлага ирээгүй л байна. Уншигчид миний зохиолыг унших дуртай байх. Би хэн нэгэн улс төрчийг өмөөрөөгүй. Бохир нийгмийг магтаагүй. Би бусдын дуу хоолой болж үнэнийг бичдэг гэж бодож байна.

Image may contain: Бямбажавын Баярхүү

Таны зохиолууд дээр хайр гэхээс илүү хагацлын тухай ойлголт давамгайлсан байдаг.

-Хайрын тухай бүгд бичдэг. Миний зохиолууд бүгд л хайрын тухай. Би эх орноо хайрласан хайр, мөнгө хайрласан хайр, анд нөхдийн тухай бичдэг. Харин эр эмийн тухай бичиж яагаад ч юм чаддаггүй. Ягаад гэвэл бүгд бичдэг сэдэв. Хүн болгоны мэдэрч үзсэн мэдрэмжийг бичих ямар хэрэгтэй юм бэ ? Тулга тойрсон, гэр бүлийн хэрүүл хэнд хамаатай юм бэ ? Хүн болгонд маш гоё түүх бий.  

Та сая мөнгө хайрласан хайр гэж хэллээ. Энэ талаар ?

-Энэ чинь л хүний адгууслаг чанар. Хайрын сүүдэртэй тал нь. Ухаалаг хүмүүс мөнгийг хэрэглээ гэж боддог. Харин мөнгөнд дурласан хүн бол шунадаг хэдэн үеэрээ идээд барахгүй мөнгөтэй болчхоод илүүд шунасаар л байна.

Тэнгэрийн улаач зохиолын тухай ?

-Нэг хэсэг бөө гэдэг борооны дараах мөөг шиг гарсан. Манай дүүг хүртэл угтай юм байна угаа ав гэж байсан үе бий. Тиймээс тухайн үед мэддэг чаддаг гэсэн 20 гаруй улаач, зайрангуудтай уулзсан. Үүнээс улбаалан сонссон, харсан зүйлээ цаасан дээр буулгасан юм. Уг зохиолоороо хэлэхийг хүссэн санаа гэвэл.

Бид үйлийн үрийн эрхшээлд амьдарч буй. Философийн үүднээс бол шалтгаангүй үр дагавар гэж үгүй. Бүгдийг нь хувь тавиландаа даатга. Итгэхгүй бол хамгийн сайн сургамж бол өөрөө туулсан мэдрэмж. Бүх зүйлд үйлийн үр бий.

Зэрлэг адал явдалт тууж бүтсэн түүхээс сонирхуулбал ?

-Энэхүү зохиол анх  байгаль хамгаалагч н.Батсүмбэрэлийн тухай кино зохиол байсан юм. Х.Од-Эрдэнэ гэж залуу 70 хувийг нь бичсэн. Гэхдээ кино хийж чадаагүй учир ном болгосон. Миний хувьд энэхүү зохиолыг сэргээн засварлаж  үйлийн үрийн тухай тусгасан. Мөнгөтэй хүн бүх зүйлийг захирч байгаа юм шиг боловч зэрлэг байгальд очоод хэн ч биш  гэдгийг харуулахыг хүссэн.

No photo description available.

Эр хүн уйлах эрхтэй зохиол их сонирхолтой санагдсан. Яагаад энэ зохиолыг бичих болсон бэ ?

-Энэхүү зохиол нь “Нулимс дуусаагүй цагт” романы үргэлжлэл 3-р боть. Би эр хүн болохоор мэдээж эрчүүдээ өмөөрнө.

Нийгэмд Феминист хандлага маш ихээр давамгайлж байна. Үүнийг дагаад эрчүүдийн байр суурь алдагдаж байна.

Тухайлбал амиа хорлолтын 80 хувийг эрчүүд эзэлж байна.  Бид чинь хайрлагдах, уйлах эрхтэй.

Сүүлийн үед ямар зохиол дээр ажиллаж байна ?

-Эсрэг 2, Хар цэг, Галзуу шуламнууд зэрэг зохиол дээр ажиллаж байна. Тавдугаар сард хоёр зохиолоо худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна.

Зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсэе

- Баярлалаа. Та бүхэнд мөн адил амжилт хүсэе 

 

Зохиолчийн ярилцлагыг тун удахгүй видео бичлэгээр хүргэх болно.

 

Ярилцсан: Т.Хуншагай

 

 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Амжилт хүсье 2 номоо хурдан дуусгаарай 2020-04-23
Хико:Үнэхээр мундаг зохиолч шүү, Монголд Триллэр төрлөөр бичдэг зохиолчид тун цөөн, Тэдний дундаас хурц үг, айдас төрүүлэм зөгнөл, үйл явдлуудаараа илт ялгарч чаддаг. Амжилт хүсье тандаа. 2020-08-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?