АМЕРИКИЙН 10 ТОМ ЗОХИОЛЧИЙГ ЦУВРАЛААР ХҮРГЭЖ БАЙНА

2020-04-25  

Найз нартаа сонирхуулахад АМЕРИКИЙН УРАН ЗОХИОЛ цувралын 5 дахь дугаар өнөөдөр явж байна. Нэг дугаарт нь зохиолчийн тухай, номноос нь мөн нэгийг сонгон аваад маш товчхон танилцуулж байгаа. Товч хийсэн нь урт бол залуус унших нь дурамжхан гэсэн саналыг бодолцсон хэрэг. Энэ танилцуулгыг би өөрийн сонирхол үзэмжээрээ, өөрийн үгээрээ бэлдсэн юм, яг ийм байдлаар энд тэнд байхгүй. Америкийн 10 том зохиолч, 10 зохиол явж байна. Оюутан сурагчид, аль ч насныхан танилцаж цаашаа өөрсдөө гүнгийрүүлэн унших судлах бүрэн боломжтой, сэдэц гарааг нь өгч байгаа юм, болгоогоорой найзууд аа. Дараагийн дугааруудад 5 зохиолч, ном нь гарна. Хэн хэн гарахыг харин хэлэх үү яахуу, АМЕРИКИЙН УРАН ЗОХИОЛ цуврал -5

УИЛЬЯМ ФОЛКНЕР БААВГАЙ тууж 1942 он

Энэ тууж бидэн шиг хангай дэлхий уул усандаа илүү ойр хүмүүст олон юм бодогдуулна. Хөвч ойн эзэн нь Бен хэмээх хөгшин баавгай. Нутгийн хүмүүс анчид түүнийг ингэж нэрлэсээр их уджээ. 

Том сүрлэг бие хүч тэнхээтэй баавгай. Ойг ариун дарханаар нь сахин хамгаалж ирсэн Бенийг уугуул нутгийнхан хайрлан түүнтэй эв найртай амьдарсаар олон жил болжээ. Тэгтэл нэг л өдөр ойд шинэ хүмүүс ирснээр тайван сайхан цаг эцэс болох нь тэр. Тэд бол мод огтлогчид бас тэдний хамсаатнууд. Ийнхүү эхэлсэн сөргөлдөөнд гол баатрууд хоёр талаас оролцоно. 

Анчин Сэм, Бун, нутгийн уугуул хөвүүн Айк, Арслан нэртэй нохой гээд... “БААВГАЙ” ТУУЖИЙН АЧ ТУС Эх байгалиа хайрлах сэтгэл зүгээр нэг аман дээр олон дахин давтан хэлдэг үг төдийхөнөөр хэмжигдэхгүй зүрх сэтгэлийн угаас ямар их эмзэглэл харууслыг агуулж байдгийг туужийн баатруудаас мэдрэх болно. Ийм нарийн нандин зүрхэнд хүрсэн номыг өнгөцхөн уншаад орхимгүй. Хүмүүс хоорондоо болон ой мод, гол горхи, ан амьтад, мод ургамалтай хэрхэн харилцаж байгаа нь яг л уран зураг шиг дүрслэгдэнэ. Уран зургийн утга санааг үзэгчид өөр өөрийнхөөрөө мэдэрч ойлгодог. Энэ тууж тийм л өнгө аястай. Найз нөхөд минь, Америк орны уран зохиолыг та нарыг шимтэн уншаасай гэсэн чигч зорилго би тависан болохоор тууж болгоноо цааш нь юу гэж дэлгэрэнгүй ярьж өгөх бил ээ. Үүнийг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. “Баавгай” туужийг зохиолч Г.Аюурзана орчуулж хэвлүүлсэн байгаа. Англиар нь эсвэл Оросоор уншиж болно л доо. Мэдээж эх хэлээрээ унших хэчнээн сайхан. “Баавгай” туужийг өөрийн болгоод авчихаар Уильям Фолкнер гэдэг Америк зохиолчтой танилцах эхлэл ингээд тавигдана.

Гайхалтай байгаа биз дээ. Урагшаа нөхөд өө!... 

 

2020 он.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?