Аялал жуулчлалын салбар 120 сая долларын алдагдал хүлээжээ

2020-07-06  

Цар тахал хэмээн нэрлэгдээд буй “covid-19” халдварын нөлөөгөөр хамгийн хүнд цохилтод ороод байгаа салбарын нэг нь аялал жуулчлал. Хил хаасантай холбоотой гадаадын жуулчдын урсгал татарч, дотоодын жуулчид гадагшаа аялах боломжгүй болсон. Улмаар 300 гаруй тур оператор компани, мөн тооны зочид буудал хаалгаа хаахад хүрснээр 34 мянга орчим хүн ажилгүй, орлогогүй болсон. 

Үндсэндээ коронавируст халдварын нөлөөгөөр аялал жуучлалын салбар 120 гаруй сая ам.долларын алдагдал хүлээснийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам/БОАЖЯ/–ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан өнөөдөр /2020.07.06/ мэдээллээ. Иймд сэхээнд орсон аялал жуулчлалын салбараа сэргээж, эдийн засгийг дэмжих ганц найдвар нь дотоодын аялагчид болжээ. Өөрөөр хэлбэл, дотоодын аялал  жуулчлалын компани, аж ахуйн нэгжүүдийг дэмжих замаар дотоодын жуулчдын урсгалаа нэмэгдүүлэх эрэлт байгааг салбарын яамнаас тодотгов. БОАЖЯ-ны мэдээлж буйгаар амралт, аялал эхэлж буй долдугаар сараас он дуустал дотоодод хамгийн багадаа 500 мянган хүн аялна гэж тооцож байна. Аялагч иргэн өдөрт дунджаар 50-80 мянган төгрөг зарцуулна гэж тооцвол 220 тэрбум төгрөгийг аймаг, орон нутгийн эдийн засагт оруулах боломж бүрдэх нь.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?