БААТАР: ЭНЭ БОЛ ХАНДИВ БИШ, ХУРИМТЛАЛ

2021-01-02  

2020 оны 12 дугаар сарын 30 -ны орой Хүүхдийн төлөө фондын хандив цуцлуулах өргөн хүрээтэй арга хэмжээг Монгол орон даяар явсан. - МҮОНРТ, Монголын Телевизүүдийн Холбоог ашиглан 8 цагийн концерт дамжуулж, нийтдээ 15 тэрбум тэрбум гаруй төгрөг цугласан. Түүнээс бэлнээр 2 тэрбум гаруй төгрөгийг ард иргэд өргөсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр цаана нь 13 гаруй тэрбум төгрөг орж ирнэ. Энэ бол хандив биш. Хуримтлал юм. Үүнийг хүүхдийн төлөө үйлсэд зориулсан бүтээн байгуулалтанд зарцуулах болно. Нийслэлийн Засаг дарга Сумьяабазар газар олгосон. Энэ хандивыг босгохын ард Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол улсын Их Хурлын дарга Занданшатар, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тулж зогсож буй. Соёлыг Яам дэмжиж оролцсон. Энэ бүх мөнгө Хүүхдийн төлөө фонд ТББ-ын дансанд орсон гэж тус байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Баттулгын (сонгуулийн пиарын найруулагч) зөвлөх, Монгол улсын шадар сайд Оюун-Эрдэнийн ах Баатар найруулагч хэвлэлд ярилцлага өгөхдөө онцоллоо.

-Хүүхдийн уран бүтээлийн ордон, театр, номын сан барихад дээрх хандиваар цугласан хуримтлалыг ашиглах бололтой. Яг одоогоор энэ цугласан мөнгөний зарцуулалтанд хэн хяналт тавих нь тодорхой болоогүй аж. Ямар ч гэсэн мөнгөө цуглуулж, газартай болоод амжиж. Энэ бүхний ард нь Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гурван гишүүн зогсож байна гэж Баатар найруулагчийн ярьснаас ойлголоо.

Харин энэ тухайд УИХ--ын гишүүн Н.Алтанхуяг ихэд бухимдалтай: - Монгол даяар найр наадам болж, социалист реализмын маш том суртал нэвтрүүлэг явуулж хандив цуглууллаа. Гэтэл ард түмэн хандив цуглуулах нь бүү хэл өнөө маргаашаа яая гэж байна. Хаанаас, хэн ийм юм бодож олов.

Бид хаашаа явж байгаагаа ярилцах цаг болсон байна. Юмыг магтан дуулдаг, болохгүй байгаагаа нухчин дардаг, дуу хоолойг нь боомилдог нийгэм рүү явж байна. Монголд юу болоод байна вэ. Өчигдөр бүр нүдний нулимс гарлаа. Миний Монгол ийм зам руу явах ч гэж дээ. Цар тахал, хоорондын зай барих, тэгж болохгүй, ингэж болохгүй гэдэг чинь хаана байна. Энд баталж байгаа хуулийн хэрэгжилт хаана байна. Соёлын яам ийм юм хийх гэж байгуулагдсан юм уу. Соёлын яамыг орчин үеийн нийгэмд хэл соёл, ёс заншлыг хүүхдүүддээ хэрхэн өвлүүлэх вэ гэдэг үүднээс ажиллана гэж ойлгосон. Хүмүүсийнхээ амьдралыг ямар болчихоод, ААН-үүд ямар байдалтай байгааг мэддэггүй юм уу Я.Содбаатар сайд аа. Засгийн газар юу хийгээд байгаа юм бэ хэмээн бухимдлаа.

Э. ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?