Х.НЯМБААТАРЫГ БОКСЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОЖЭЭ

2021-09-07  

Х.Нямбаатарыг Боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ

Монголын боксын холбоо өчигдөр ээлжит бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийж, холбооны шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонгожээ.

Өмнө нь тус холбооны ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Силвер Ресурс" компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр ажиллаж байсан билээ. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйл.Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал

  • 42.1.Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:
  • 42.1.1.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;
  • 42.1.2.улс төрийн намын сонгуульт албан тушаал;
  • 42.1.3.багшлах болон эрдэм шинжилгээний ажил.
  • 42.1.4.төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал. /Энэ заалтыг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./ гэж заажээ. 

Мөн хурлаар Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарыг холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?