НЯРАЙ ХҮҮХДЭД ЭХИЙН СҮҮ "ҮНЭТ ЭРДЭНЭ"

2016-06-03  

Хүүхэд төрсөн өдрөөсөө эхлэн өөрийн гэсэн өмчтэй болдог. Хамгийн гол өмч бол ангир уураг буюу эхийн сүү юм. Энэ сүү нярай хүүхдийн хоол, тэжээл болохоос гадна үнэр, амт, нүдний харааг сайжруулж, цусны бүрэлдэхүүн элементүүдийг "Гемоглобин, моноцит, лимфоцит, тромбоцит, лейкоцит," хэлбэржүүлснээр ой ухааны ундарга, эрүүл бие махбодийг төгс боловсруулах үүрэгтэй байдаг. Яс төлжилтийн бүхий л эрдсийг эхийн сүү өгч, зулай битүүрч, түнхний толгой хэлбэршинэ. Эхийн сүү өвчнөөс сэргийлэх дархлаа үүсгэж, хүүхдийг нэмэлт хоолонд ортол шидэт чанараа хадгалдаг "Үнэт эрдэнэ"билээ.

Эхийн дархлаа бүхий сүүг 6 сар хүртэл хөхүүлэхийг эрмэлзэж хэрэгтэй. Эхийг хүүхэд төрүүлсэн өдрөөс эхлэн хөхний арчилгаа хийж, хүүхдээ хөхүүлэн, хөхөө зангируулахгүй, гар болон цахилгаан саалтуураар эвэлгэн сааж нэг грамм ч сүү асгахгүй хөлдөөн хадгална.

Энэ хөлдөөн хадгалсан сүү 6 сарын дотор муудахгүй шидэт чанараа хадгалдаг байна. Энэ сүүнээс донор сүү болгон ашиглах, хөхний сүү татарсан үед хүүхдийг хооллох тэжээл болгодог. Олон Улсын шилмэл стандарт бүхий үйлдвэрлэсэн хүүхдийн сүү орлох сүүн тэжээлүүд, эхийн сүүний шидэт чанарыг бүрэн орлож чадахгүй байна. Эхийн сүүний дархлаат чанар, хүүхдийн халдварт өвчнөөс сэргийлэх, вакцинуудын дархлаат чанартай сайтар сүлэлдэн, хүүхдийн дархлааг бэхжүүлдэг.

Сүүлийн үед төлбөртэй, үнэ өндөртэй Ротари вирусийн эсрэг, "хүүхдийг гэдэсний хүчтэй халдвараас сэргийлж, шингэн алдуулахгүй байлгах" вакцин, Пневмококкийн эсрэг "уушигний хоруу чанарт бактер, вирус, хатгалгаа тусгахгүй уушги хамгаалах" вакцин зэрэг эхийн сүүний дархлаа чанартай сүлэлдэн хүүхдийг өвчлөлөөс сайтар хамгаалагч вакцинуудыг гарган амжилтад хүрч байна.

Эхийн сүүг татруулахгүй байх нь, гэр бүлийн ихээхэн чармайлт болдог. Анх хүүхдээ төрүүлж байгаа эхийн сэтгэхүйг тогтворжуулах, тав тухтай байлгах, хооллолтод нь анхаарах ёстой. 

Хүүхэд төрүүлэх эх : - Хүүхэд ээ яаж хооллох вэ?. Хөхөнд сүү орох болов уу?  гэсэн санаа зоволт нэн түрүү сүү татрах шалтгаан болдог. Хүүхэд төрсний дараа 2-6 хоногт хөхний сүү ихээр эвлэх үүд хаалга нээгдэнэ. Эх хүн маш тайван байж хүүхдийг амлуулж олон дахин оролдож байж хөхүүлж сургах, саалтуурт саасан сүүг хөлдөөж хадгалах хэрэгтэй.

Хөхний сүү 2-6 долоо хоногт жигдэрч ундарга хэвийн болно. Хөхний зангиралт хүүхдийн амийг цэвэрлэж хөхүүлээгүй, чинэрэх үед сайтар сааж хөхүүлээгүй, сэтгэлийн хямрал, цочрол, хөхний толгойн хагарал, сүү ялгаруулах булчирхайн хавагналтаас болдог. Энэ үед маш хурдан гялгар хүүдий тавих зангирааг илэн зөөлрүүлж сүүг саах зэрэг арга хэмжээ авдаг. Энэ байдал хүндэрвэл хөхний зангирал үрэвсэл болж идээлж хагалгаа хийлгэх тохиолдол байдаг.

Хөхний зангиралтийн үед эмчид үзүүлж зөвлөгөөг нэн даруй авах хэрэгтэй.  Эхийн сүү татрах эх, хүний санаа зовоосон асуудал. Сүү татрах, хөх зангирсан үед гол арга нь саах. Цахилгаан саалтуураар саах сайн. Phillips компаний саалтуур олон үечлэлтэй сайн саалтуур байдаг. Гараар саах нь : Хөхний сүү ялгаруулах булчирхайд хэт цочролт өгөөд сүү татрах шалтаг болно. Хүүхдээ хөхүүлснээс 1 цагийн дараа сүүгээ саагаад хөргөгч хөлдөөгчид хийн хадгал. Дараа нь халаагаад угжиж болно.

Эхийн хооллолт : -Сүүн бүтээгдэхүүн болон Өндөг.

                              -Мах

                              -Гурилан бүтээгдэхүүн болон Каша "манайхан шар будаа"

                              -Цэвэр ус байнга уух, бас жимсний цай, шингэрүүлсэн сок ууна.

                              -Сүү оруулах, Hipp компаний цай 

Хориглох зүйл : Өтгөн кофе, хар цай, уурлаж сандрах

Эхчүүдээ. Хүүхэд төрсний дараах 3 сарын доторх сүүгээ хүүхдээ хөхсөний дараа цахилгаан саалтуураар саан, тусгай саванд хөлдөөж хадгалан буцалгахгүй халаан хүүхдээ угжаарай. Эхийн сүүг асгаж болохгүй "Үнэт эрдэнэ".

 

 

 

 

  Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?