НАСАНД ХҮРЭГЧИД ХАХСАН ҮЕД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ

2016-06-06  

Амьсгалын зам гадны биетээр бөглөрч амьсгалж чадахгүй байхыг хахалт гэнэ. Амьсгалын зам хагас эсвэл бүрэн бөглөрдөг. Амьсгалын зам хагас, хөнгөн хэлбэрээр бөглөрөхөд осолдогч өөрийгөө илэрхийлэх ханиалгах чадвартай байдаг. Амьсгалын зам хүнд хэлбэрээр бүрэн бөглөрөхөд осолдогч ханиалгах чадваргүй болж хэн нэгэн нь түүнд тусламж үзүүлж чадаагүй тохиолдолд ухаан санаа алдагдаж ухаангүй болдог.  Гэхдээ өвчтөн ухаан алдахад түүний цээжний булчингууд суларч амьсгалын зам нээгдэн та аврах амьсгал өгөх боломжтой болдог. Аврах амьсгал өгөх, цээж шахалт хийхэд бэлдэнэ.

Хахаж буй хүнийг хараад та юу хийх вэ? 

Хэрэв хэн нэгэн хахаж байгаа сэжигтэй бол та түүнээс : “Та хахаж байна уу” гэж асууна. Түүнд сандарсан, эмээсэн, санаа зовж буй шинж байгаа эсэх, ярьж, уйлж, ханиалгаж эсвэл амьсгалж чадаж байгаа эсэхийг хянах.

Хэрэв тэр ханиалгах мөн дээрх шинжүүд илэрч байвал хахсан зүйлээ өөрөө гадагшлуулж амьсгалын замаа чөлөөлж чадах учир ханиалгахыг нь дэмжинэ. Хэрэв тэр ханиалгаж чадахгүй эсвэл  ямар нэгэн чимээ гаргахгүй байвал хүнд байгаагийн шинж.

Хахаж байгаа хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

 Амьсгалын замыг чөлөөлөхөд дараах 4 алхмыг мөрдөнө.

1-р алхам : Ханиалгуулах

- Ханиалгахыг дэмж. Хэрэв бөглөрөл арилахгүй байвал, урагш бөхийхөд нь туслах.

2-р алхам : Далны хооронд дэлдэх

- Өвчтөний ар хажууд зогсоно.

- Залгисан зүйл цаашлахгүй, амаар гаргахыг хөнгөвчлөх зорилгоор сайтар бөхийлгөн нэг гараар түшинэ.

- Нөгөө гарынхаа алгаар далны хооронд 5 удаа огцом дэлдэнэ.

 - Амаар гадны биет гарч буй эсэхийг шалгана

Алхам 3 : Хэвлийг шахах

  • Хэрэв далны хооронд дэлдээд үр дүнгүй байвал хэвлийг шахна.
  • Осолдогчийн ардз огсоод хоѐр гараараа цээжний доод,хэвлийн дээд хэсгээр аюулхайгаар тэвэрнэ.
  • Нэг гараа зангидаж, нөгөө гараараа дээрээс нь дарж арагш, дээш чиглэлээр огцом 5 удаа шахна.

Хэрэв өвчтөний бөглөрөл арилахгүй хэвээр байвал 2-3 удаа далны хооронд огцом дэлдээд 3 удаа хэвлийгээр шахах үйлдлийг осолдогч өөрөө амьсгалж чадтал эсвэл гадны биет шахагдаж гартал хийнэ.

Алхам 4 : Тусламж дууд

Хэрэв дээрх үйлдлийг 3 удаа давтан хийгээд үр дүнгүй байвал түргэн тусламж 103 дууд.

Түргэн тусламж дуудсаны дараа амьсгалын зам чөлөөлөгдтөл эсвэл тусламж иртэл эсвэл осолдогч ухаан алдтал 2-3 удаа далны хооронд огцом дэлдэх ба хэвлийг шахах үйлдлийг үргэлжлүүлэн хийнэ.

Хэрэв ухаан алдвал толгойг гэдийлгэн амьсгалын замыг чөлөөлж, амьсгалж буй эсэхийг шалгана.

Хэрэв амьсгалахгүй байвал цээж шахалтыг эхлүүлж мөн аврах амьсгал өгч зүрх амьсгалын сэхээн амилуулалтыг хийнэ. (Түргэн тусламжийн дуудлага хүлээн авагчийн зааврын дагуу цээж шахалт болон аврах амьсгалыг өгч болно).

 

 

 Хүний их эмч О.СОЁМБО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?