ХАР БОЛОН ЦАГААН БАТГАНААС ХЭРХЭН САЛАХ ВЭ?

2016-06-26  

Гэрийн нөхцөлд хар болон цагаан батгыг арилгах дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй

Шүдний оо : Шүдний оо нь хар болон цагаан батгыг арилгахад  үр нөлөөтэй. Оог батгатай хэсгүүдээр нимгэн түрхэж 25 минут байлгана. Халуун оргиж байгаа мэт мэдрэмж төрөх ч энэ нь энгийн үзэгдэл юм. Шүдний оог хуулж авахад таны батганы толгой харагдахгүй болсон байна. Ингээд нүүрээ усаар угааж үлдсэн хэсгүүдийг арилгана. Энэхүү гэрийн нөхцөлд ашиглах зөвлөгөөг 2 долоо хоног түрхвэл үр нөлөөг мэдрэх болно.

Улаан лооль : Улаан лооль нь байгалиасаа халдвар, үржлийн эсрэг чанар агуулдаг учир хар болон цагаан батгыг хатаадаг. Жижиг улаан лоолийг арилгаж нухна. Нухашаа унтахын өмнө батгатай хэсгүүдээр түрхэнэ. Түрхсэн чигээрээ унтаж өглөө нь бүлээн усаар угаана.

Лемон : Эхлээд бүлээн усаар нүүрээ угаана. Дараа нь 1ш лимоныг шахаж шүүсийг нь аяганд хийнэ. Чимх давс нэмж хольж хутгана.  Хольсон хольцоо хар болон цагаан батгатай хэсгүүдээр түрхэнэ. Үүнийг ойролцоогоор 20 минут байлгаад нүүрээ бүлээн усаар дахин угаана.

Тараг : 3 хоолны халбага таргийг 2 хоолны халбага овьёосны гурилтай холино. Дээрээс нь 1 цайны халбага оливийн тос, 1 цайны халбага лимоны шүүс нэмж хутгана. Бэлтгэсэн зүйлээ нүүрний асуудалтай хэсгүүдээр түрхэнэ. Үүнийг 5-7 минут байлгаж хүйтэн усаар зайлж угаана.

Зөгийн бал : Зөгийн бал нь хар батгыг үгүй хийхэд өндөр нөлөө үзүүлдэг. Зөгийн балыг батгатай хэсгээр түрхэж 15 минутын дараа угааж цэвэрлэнэ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?