БОХИР УСЫГ ЦЭВЭРШҮҮЛЖ, ЦАХИЛГААН ГАРГАДАГ БАКТЕРИ

2016-08-03  

АНУ-ын Бостон хотод байрлалтай "Cambrian Innovation" гэдэг хувийн компани бохир усыг цэвэршүүлэх замаар цахилгаан эрчим хүч гаргаж авах туршилтыг өнгөрсөн сард амжилттай хийжээ.

Туршилтыг Мариланд дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний туршилтын талбайд "микробын түлшний эс" (microbial fuel cell)-ийг ашиглан явуулжээ. "BioVolt" гэж нэрлэж буй төслийн туршилтын явцад 2250 литр бохир уснаас 15 хүнд хангалттай хүрэлцэхүйц цэвэр ус мөн түүнчлэн литр бохир ус болгоноос 1,5 кв цахилгаан эрчим хүч тус тус гаргаж авсан гэнэ.

Ингэхдээ "Geobacter" болон "Shewanella oneidensis" гэдэг хоёр төрлийн бактери ашигласан ба эдгээр бактериуд нь бохир усанд буй бичил организмуудыг нь идэх замаар усыг цэвэршүүлж, хажуугаар нь батарейд шаардлагатай электрон ялгаруулдаг ажээ.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нь зөвхөн нар, салхи гэлтгүй хүн төрөлхтний ялгаруулж буй асар их хэмжээний бохир ус байж болохыг нотлон харуулж буй иймэрхүү төрлийн туршилтууд энд тэнд нэлээд хийгдэж байгаа бололтой. Энэ нь зөвхөн эрчим хүч гаргаад зогсохгүй усыг цэвэршүүлдэг технологи учраас манайд тун их хэрэгтэй технологи...

Жич : АНУ-ын Мариланд хот дахь Тэнгисийн цэргийн хүчний "Тэнгисийн мандал дахь байлдааны судалгааны төв" нь тэнгисийн флотыг үйл ажиллагаа явуулахад шаардлагатай техникийн ажиллагаа, ажиллах хүч, технологиор хангаж, инженерийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага ба эдгээрээс гадна тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоц, шумбагч завины системд туршилт судалгаа, тест, үнэлгээ хийдэг үндсэн байгууллага юм.

 

 Р.ЭНХБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?