П.ЦАГААНЫ ШИНЭ НҮҮДЭЛ БУЮУ ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫГ АН-ЫН ДАРГЫН СУНГААГААР СОЛЬСОН НЬ

2016-08-30  

Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар тасралтгүй 7 жил ажилласны эцэст АН-ын даргын сунгаанд оролцохоор сэтгэл шулуудсан П.Цагаан тамгаа хүлээлгэн өглөө.

Түүнийг намын даргад өрсөлдөнө чинээ хэн ч санаагүй. Тооцоонд ч байгаагүй. Түүнийг уламжлал ёсоор АНУ-д суух онц бөгөөд бүхэн эрхт элчин сайдаар томилогдоно гэж битүүхэндээ харж байсан. Яагаад гэвэл, өмнө нь тийм л туршлага хуримтлагдсаныг мэдэх юм.

Ойрхны жишээ татахад, Н.Багабандийн тамгын газрын дарга С.Баяр ОХУ-д, түүний залгамжлагч Батхишиг Туркт (шинэ томилгоогоор Болгарт), Н.Энхбаярын тамгын газрын дарга Б.Билэгт Нийслэл хотын захирагч зэрэг төрийн өндөр албан тушаалд томилогдсон байдаг. Зөвхөн тамгын газрын дарга нар ч биш, түүний ажилтнууд нь олноороо гадаадад томилолтоор суудаг жишиг тогтсон. Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын зөвлөх асан Сүхбаатар Хятад улсад элчин сайдаар, түүний залгамжлагч Пүрэвсүрэн нь Гадаад хэргийн сайдаар тус тус томилогдож байсан.

Тэгвэл П.Цагаан тэднээс огт өөр нүүдэл хийлээ. Тэр АН-ыг удирдахаар сэтгэл шулууджээ. Хэдийгээр түүнийг АН-ын аль ч фракцад хамаарагддаггүй гэгддэг боловч, түүний энэхүү үйлдэл нь бусад нэр дэвшигчдэд санамсаргүй хэрнээ хүчтэй цохилт өглөө гэж улс төрийн хүрээнийхэн үзэж байна. Фракц хоорондын зодоон дундаас сугараад гараад ирэх магадлал түүнд бий гэж улс төр судлаачид дүгнэж байна. П.Цагааны хувьд, бусад нэр дэвшигчдийн хэнээс нь ч дутахгүй. Мэдлэг боловсрол өндөр. Бичгийн хүн гэдгээрээ тэднээс ялгардаг, харин.

Тэр ерөнхийлөгчийн тамгын газрын даргын ажлаасаа хөндийрөх хүсэлтэйгээ энэ хавар анхлан илэрхийлсэн гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэх болов. Тэр УИХ-д нэр дэвших болсон цаг үеэс эхлэлтэй энэ шийдвэр нь түүнийг улс төрийн намын үйл ажиллагаа руу эргэлт буцалтгүй оруулав. Тамгын газрын дарга нараас П.Цагаан эрс өөр нүүдэл хийсэн нь энэ. Түүнээс Ардчилсан Намын лидерүүд жийрхэж эхэлжээ. Гэхдээ намын даргад чадалтай, шударга нь сонгогдох биш, хэн хамгийн их хүчийг хуримтлуулж чадсан нь ялдаг гэдгийг сануулаад яах вэ. Намын даргад нэр дэвшсэнийг яаж ч тайлбарлаж болно. Хүлээгдэх үр дүнг ч таамаглаж болно. Гэхдээ нэг л асуулт хаалттай хэвээр үлдлээ. П.Цагаан яагаад ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос зай барих болов? Яагаад уламжлал ёсоор, бүрэн эрхт элчин сайд болсонгүй вэ? Томилолтоос ирчихээд Баяр шиг , нам руугаа эргээд нэг зүтгэх цаг түүнд байсан юм биш үү? гэдгийг П.Цагаанаас өөр хэн ч хэлж чадахгүй байна.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
монгол:Өөрөөс нь асуух хэрэгтэй. 2016-08-30
з:Үз үз 2016-08-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?