САМСУНГ НОТЕ-7 ГАР УТАСНААС БОЛЖ ТУС КОМПАНИЙН ХУВЬЦАА УНАЖЭЭ

2016-09-13  

АНУ-д хорь гаруй ширхэг Самсунг ноте-7 гар утас дэлбэрсэн байна. Шалтгааныг нь батарейнээс нь боллоо гэж шинжээчид дүгнэсэн байна. Хурдан хугацаанд цэнэглэх зориулалт бүхий батарей нь дэлбэрэх магадлалтай гэдгийг ч тогтоожээ. Шингэн йоноор батарейг нь хийдэг. Түргэн халснаас, анодыг тойрч байрласан ялтсуудын дунд богино долгион үүсэж дэлбэрэхэд хүргэсэн байна гэж BBC мэдээллээ. Самсунг компанийн зүгээс энэ үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Одоогоор 1 тэрбум ам.долларын үнэ өртөг бүхий 2 сая 500,000 ширхэг гар утсыг зах зээлээс татаж эхэлсэн байна. Самсунг компанийн 9-р сард 5 сая, 10-р сард 7 сая Samsung note7-г зах зээлд борлуулах төлөвлөгөө ч нурав. Одоогоор Самсунгийн хувьцаа нэг өдөрт л 6 хувиар унаж эхэлжээ. Дэлбэрэх аюултай нь нотлогдсон тул Самсунг ноте-7 гар утсыг олон улсын хэд хэдэн авиакампани онгоцондоо оруулахгүй гэдгээ мэдэгдлээ. АНУ-ын Холбооны Агаарын Тээврийн Захиргаанаас Самсунг ноте-7 бүхий иргэддээ анхааруулга гаргаж, авч явах тохиолдолд утсаа бүрэн унтрааж, ачаанд өгөх зааварчилга гаргажээ. Австралийн иргэний нисэхийн Quantas компани зорчигчдодоо нислэгийн үеэр Самсунг Ноте-7 гар утсаа хэрэглэхгүй, цэнэглэхгүй байх сануулгыг өгчээ. Самсунг ноте-7 гар утсыг дөнгөж өнгөрсөн сард зах зээлд нийлүүлсэн байна. Таталт хийж буй 2 сая 500,000 гар утасны оронд шинэ Ноте-7 гар утсыг 14 хоногийн дотор буцааж өгнө гэсэн мэдээллийг Самсунг компани гаргалаа. Самсунгийг балрах үед IPHONE-7 эрэлт хэрэгцээ өндөр байна.

 

 

Г.ГАНСҮХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Солонгосчууд ийм л юм хийдэг 2016-09-13
Зочин:Гар утсаа цэнэглэжмбайхдаа ярих нь осол дагуулна 2016-09-13
Зочин :Аймшигтай юм бэ 2016-09-13
Зочин :Барак бараа нь Монголд ороод ирэх вий дээ 2016-09-13
Зочин:Манай гаалийнхан хяналтаа чангалаасай 2016-09-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?