ХАНИАД ДАРАХ ЭМГҮЙ ЭМЧИЛГЭЭ

2016-09-17  

Өдөр ирэх тусам хүйтэрч байгаа ойрын өдрүүдэд гадуур ханиад томуу ихсэх хандлагатай байна. Иймээс хамар битүүрч ханиадны шинж тэмдэг илэрч байгаа бол гэрийн нөхцөлд байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр ханиадыг дарах аргуудаас хүргэе.

ЗӨГИЙН БАЛААР ХАНИАД ДАРАХ АРГА

Нэг цайны халбага зөгийн балыг 2.5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт дөрвөн удаа, хамрын нүхэнд тав таван дуслаар дусааж хэрэглэнэ. Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ. Нярай хүүхдэд нэг цайны халбага зөгийн балыг хоёр цайны халбага бүлээн усанд уусгана. Бэлдсэн шингэнээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчиж цэвэрлэх нь зохимжтой.

СҮҮГЭЭР ХАНИАД ДАРАХ АРГА

500 гр сүүг бага зэрэг халааж дотор нь өндөг нэг ширхэг өндгийг хагалж хутгана. Дээрээс нь нэг цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Бэлтгэсэн сүүгээ унтахын өмнө ууна. Энэ аргыг ханиадны шинж тэмдэг дөнгөж илэрч эхлэх үед хэрэглэвэл үр дүнгээ өгнө. Сүүнд чихэр өвс чанаж өдөрт гурван удаа ууж болно. Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн элгэн дээрээ шар тостой хольж идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болно.

ХИЙ ХАНИАЛГАСАН ҮЕД

Чацарганыг сайн нухаж няцлаад 200 гр усанд 10 гр-ыг хийж 30 минут буцалгана. Бэлтгэсэн шингэнээ өдөрт гурван удаа хоолны халбагаар ууна

Цагаан гааны буцалсан шүүсийг бага тунгаар өдөрт гурван удаа ууж болно. Яншуй гурван ширхгийг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгана. Бэлтгэсэн шингэнээ бүлээнээр нь хэрэглэнэ. Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт гурван удаа буцалгаж уугаарай.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?