БОГД-УУЛЫН САМАРЧИД

2016-09-27  

Энэ амралтын өдөр Богд-Уулын Нүхтийн ам руу салхилахаар гарлаа. Уул өөд хэсэгхэн алхахад ойд ямар нэгэн юм цохих мэт битүү дуу сонсогдож байна. Тэр дууг чиглэн алхсаар очтол самар түүж байгаа нэг гэр бүлийн хоёртой таарлаа.

Нийслэлийн ойролцоо тэр дундаа Дархан цаазат бүсэд самар жимс түүх хориотой.

Гэвч Богд-Ууланд самар түүж байгаа иргэд энэ хоёроор зогсохгүй олон байна. Бидний цаана 3 залуу майхантайгаа буусан байгаа.

Бид хоёр ч майхнаа барьчихаад самраа түүж явна гэлээ.

Ах эгч хоёр 8 сарын сүүлээс эхлээд өдөр бүр самар түүж байгаа гэнэ.

Жижиг майхантай отоглож  буугаад өдөрт 2-3 шуудай самар түүн цайруулаад орой нь хот руу орж килограммыг нь 3000-3500 хооронд бөөндөж зарчихаад өглөө нь дахин уул руугаа гардаг байна. Хууль журам яривал энэ хоёрыг буруутгамаар. 

Гэвч өнөөдөр 40-50 насны хүмүүст ажлын байр хомс байгаа нь байгалийн хишиг хүртэж хэсэг хугацаанд ч амьжиргаагаа залгуулах бодит байдалтай тулж байна. Самар түүсэн хүн бүр ой сүйтгэж, хог тариад байдаг биш л бололтой. Ийм л хүмүүс уул хадаар явж самар жимс түүж яваа.

Ах эгч хоёрын тухайд нөхөр нь гараар хийсэн модон мунаа мөрлөн уулаар алхаж самартай байж болох хуш модыг мунаар доргион цохиж унасан боргоцойг нь эхнэр нь түүж савлана. Хүчтэйхэн цохиж доргиохын тулд нарийн оосроос эхнэр нь татаж дэмнэнэ. 

"Залуучууд модны мөчрийг нь гэмтээж, авирч хугалаад байх юм аа. Уг нь иймэрхүү муна хийгээд цохиж доргиогоод авчихвал мод гэмтэхгүй гэж хэлэх л юм. Даанч модонд нь авирч түүх нь илүү их олдоцтой шүү дээ гээд залуучууд үгэнд орохгүй юм" гэж ах хэлж байна.

Хамт хэсэг явж хуш мод мундаж боргоцой түүж үзлээ. Дурандаа хийх ажил ч ёстой биш юм. Үүрч яваа нойтон модоор хийсэн муна нэлээн хүнд. Хамт оосроос нь таталцаж мод доргиох нь ч амар биш юм. Хангай дэлхийн хишиг юм хамаагүй сүйтгэчихэлгүй, хоногийн хоолоо залгуулаад л байна гэх ах эгч хоёрын амьдрал Богд-Уулын самарчдын үнэн төрх аж.

Хууль журам ярьж самар жимс түүж байгаа энэ хүмүүсийг нь торгохын оронд хүн бүрээ ажлын байртай болгох  алхмыг хууль санаачлагчид минь хийгээсэй !!!  Нийслэлийн ойролцоо дархан цаазат бүсэд самар жимс түүх хориотой ч нэгэнт хоосон ажилгүй иргэд нь яалтай билээ дээ.  

 

 

 

 Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:zov sedev hunduj. edniig buruutgaad yah bilee 2016-09-27
Отгоо:Амьдралын үнэн төрх ийм л байгаа ш дээ. Хурааж авдаг тэгээд яахуу тэрний оронд хэрэгтэй нэг нь зараад мөнгө болгоод амьдралаа залгуулаад амьдрахад юун нь болохгүй гэж 2016-09-27
багш:юу бичээд байгаа юм бэ. ямар ч утгагүй. ийм юмыг сайтад биш фб-тээ бичвэл болно. энэ бол сэтгүүл зүйн аль ч төрөл зүйл биш байна. 2016-09-27
Цогтоо:Бүх юм төгс төгөлдөр байх албагүй ш дээ амьдралын үнэнг бичвэл болоо биш үү 2016-09-27
nta:Tiim shde amidralin unen turh shde...bidni 40 garsan humus unende l ihenh ni l iim l baigaa shu dee...Bagsh geh zochin B.Erkgembayarin Algani heeg suhuud harchihaasai gej husej bna!!!!! 2016-09-27
зочин:Хүний сайхан орчлон энэ шүү дээ 2016-09-27
иргэн:Мунаар цохисон хэсэг нь хонхойж ороод бүх хуш моднууд гэмтсэн байгааг харж байгаа биз дээ.Цохигдсон газраараа давирхай нь шүүстэйгээ гоожоод өвчилсөн моднууд бүгд хуш моднууд байна лээ.Хуш ч үгүй болох нь 2016-09-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?