ИХ БРИТАНИД ЖОЛООЧГҮЙ АНХНЫ АВТОМАШИНЫГ ТУРШЛАА

2016-10-16  

Их британий Милтон Кейнс хотын орчимд жолоочгүй машиныг анх удаа туршиж үзлээ. 2020 онд зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж буй уг машиныг 2025 он хүртэл олон удаа давтаж үзэх хэрэгтэй хэмээн албаныхан дүгнэсэн байна. Туршилтын үеэр хотын захиргааны албаныхан, хэвлэлийнхэн, жолоочийн хамтаар уг машинд сууж 8км-ийн хурдтай 1км зайг туулжээ.

Уг машин нь өөрийгөө удирдан залахдаа камер болон “LIDAR” системээс мэдээлэл хүлээн авдаг аж. Аюулгүй байдлыг хангах хянагч нь онцгой тохиолдолд машиныг автомат жолоодлогын горимоос салгах үүрэгтэй юм. Энэхүү машиныг Оксфордын их сургуулийн Роботын хүрээлэн болон тус сургуулийн дэргэдэх “Oxbotica” компани зохион бүтээж, “Selenium” гэж нэрлэжээ.

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zulaa:Mongold nevtertlee, mongol hiij buteej setgetlee udna dooo 2016-10-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?