ҮСЭЭ УГААХДАА ГАРГАДАГ 7 АЛДАА

2016-10-16  

1. Халуун усаар угаах

Олон хүн халуун ус хир сайн арилгадаг гэж үздэг. Үнэн хэрэгтээ халуун ус үсний эрүүл мэндэд тун тохиромжгүйгээс гадна гялалзсан өнгийг нь үгүй болгодог байна. Харин бүлээн ус толгойн арьсны чийглэгийг зохих түвшинд барьж, ангижруулагч болон чийгшүүлэгч төрөл бүрийн бодисууд үсэнд сайн шингэхэд эерэг нөлөө үзүүлдэг аж.

2. Хэт их хөөсрүүлэх

Их хөөсөрдөг шампуниар угаавал толгойн арьс, үс сайн цэвэрлэгдэнэ гэж үздэг нь буруу юм байна. Хөөс ихэдвэл үс хуурайшиж, ширүүн болдгийг трихологич эмч (үс, толгойн эрүүл мэндийн эмч) нар анхааруулж байгаа ажээ. Ялангуяа будагтай болон химийн аргаар буржийлгасан үс хуурайшихдаа амархан байдаг тул илүүдэл флокулянт (хөөс үүсгэгч бодис) маш аюултай байдаг байна.

3. Шампунийг хуурай үсэнд түрхэх

Үсээ урьдчилж сайн норгохгүйгээр шампунь түрхэх нь том алдаа. Учир нь, хуурай үсэнд ямар ч үс арчилгааны бодис огт нөлөөлдөггүй байна.

4. Шампунийг толгойныхоо нэг л хэсэгт үргэлж түрхэх

Канадын эмч нарын ажигласнаар хүмүүс шампунийг толгойныхоо тодорхой хэсэгт, голдуу зулай дээрээ түрхдэг заншилтай гэнэ. Үүнийг угаах бүртээ өөрчилж дагзнаасаа дээш, магнайн хэсгээс дагз руугаа, чамархайн хэсэгт гэх мэтээр ээлжлэн түрхэх хэрэгтэй.

5. Байнга нэг төрлийн шампунь хэрэглэх

Бүтэн жилийн турш нэг л янзын шампунь хэрэглэх нь хүлээсэн үр дүнг өгч чадахгүй. Учир нь тодорхой хугацааны дараа үсний уутанцруудын эдгээр биоформулыг хүлээн авах чадвар буурдаг байна. Үсэндээ тохирох төрлийн шампунийг 8-10 долоо хоног хэрэглээд л сольж байвал үсний уганд пероксид, силикон зэрэг бодис хуримтлагдах аюулаас зайлсхийж болох юм байна.

6. Үсээ өдөр бүр угаах

Гоо сайхны бодисууд pH-ийн тэнцвэрт байдалд дандаа эергээр нөлөөлнө гэж байхгүй. Тэдгээрийг тодорхой дозоор зөв хэрэглэсэн үед л үсний ургалт, толгойн арьсны чийглэг байдалд сайнаар нөлөөлж, гадаад тохиромжгүй хүчин зүйлүүдээс хамгаалдаг байна. Өдөр болгон угаагаад байвал үсний өөрийнх нь уян хатан чанар алдагдаж, тосны булчирхайнууд идэвхждэг. Үүний улмаас үс туг тугаараа бөөгнөрч үзэмж муутай харагддаг.

7. Толгойг хэт ихээр үрэх

Толгойн арьс маш эмзэг мэдрэмтгий тул хэт ихээр үрвэл арьсны эпидерм дэх капиллярын судаснуудыг гэмтээж, үс хугарамтгай болдог байна. Иймээс хуйханд массаж хийх маягаар даралт багатай тойрог хөдөлгөөнөөр угааж байгаарай.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Баярлалаа vнэхээр гое зевлегее байна. 2016-10-16
Зочин:Баярлалаа vнэхээр гое зевлегее байна. 2016-10-16
ЗАЯА:БИ БОЛ ДАНДАА БУРУУ УГААДАГ ЮМ БАЙНА 2016-10-16
Ynjindolgor:Zovolgo taalagdla bayralla 2016-11-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?