ТӨРСНИЙ ДАРААХ ҮС УНАЛТЫГ ЗОГСООХ АРГААС...

2016-10-23  

Хүүхэд төрүүлсэнээс дунджаар 3 орчим сарын дараагаар эмэгтэйчүүдэд үс ихээр унах нь ажиглагддаг. Энэ нь гормоны өөрчлөлттэй холбоотой юм.Уг гормоныг эстроген даавар гэнэ.

Жирэмсний хугацаанд биед их хэмжээгээр байдаг зарим гормон нь нийт үсийг идэвхтэй ургалтын байдалд шилжүүлдэг.

Жирэмсний дараагаар уг гормонуудын хэмжээ хэвийн байдалд шилжсэнээр ихэнх үс тайван байдалд шилжиж улмаар үс унах үйл явц хэвийн үеийн нэгэн адилаар 3 орчим сарын дараанаас эргэн эхэлдэг байна.

 

Мөн жирэмсний хугацаанд болон төрсний дараах үед үсний бүтцэд ордог төмөр, цайр зэрэг эрдэс бодисын хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой үс унахаас гадна хэврэг хугарамхай болдог байна.

"Том хүү маань зургаан сар хүрэхэд миний үс туг тугаараа унаж, хуйх цайрч харагддаг байсан. Тэгэхэд угаалгын өрөөнд үсээ угаахад ваннаар дүүрэн үс уначихдаг байж билээ. Хүүхэд хөдөлгөөнд ороод эхлэхэд эмэгтэй хүний бие дэх кальц болон төмөр зэрэг эрдэс бодис дутагдаж, улмаар ядаргаа нь ясандаа тулна гэдэг нь л үс уналтаар илэрдэг шиг байгаа юм”  гэж нэгэн эмэгтэй хэлж байсан юм.

"Би үхрийн булууны ясыг хэд хуваагаад 26 хоногийн турш шөлөндөө чанаж уусан. Шөлөө хийхдээ ясаа дор хаяж 2-3 цаг буцалгах ёстой юм. Би ийм байдлаар ясны шөлийг сар гарангийн хугацаанд уусан. Одоо миний үс, хумс яг л жирэмсэн үеийнх шиг бат бөх ургаж, үс улам л өнгө ороод, өтгөрөөд байгаа"  гэж нэгэн эмэгтэй сэтгэгдлээ хуваалцжээ.

Энэхүү арга нь химийн эмчилгээ хийлгэлгүй үсээ ургуулах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Ясны шөлийг хэрхэн гаргаж авах тухай доорх зурагнаас харна уу.

 

1.Ясыг цэвэрлээд хүйтэн усанд хийж чанахад бэлэн болгоно.

 2.Ясны шөл гарч, шөрмөс мах зэргийг зөөлөн болтол нь битүү чанана.

3.Мах,шөрмөсгүй цагаан болтол нь чанасан ясаа шүүж гаргаад шөлийг нь хоолондоо хэрэглэнэ.

Энэ аргыг нэг сар хэрэглэвэл үсний уналт 80-90 хувь зогсдог байна. Амжилт хүсье бүсгүйчүүдээ.

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?