МАЙКРОСОФТ 2 ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛЛАА

2016-10-27  

Surface Studio нэртэй 28 инчийн 4K дэлгэц бүхий персональ компьютер энэ өдрийн гол дуулиан байлаа. Apple-ийн iMac-тай тун адилхан харагдах ч хурууны мэдрэгч бүхий дэлгэцтэй энэ компьютерийг ширээн дээр 20 хэмийн налуутай хэвтүүлж байрлуулаад зураг зурах таблет болгож болно.

Дэлгэцэн дээр нь “Surface Pen” үзгээр ажиллаж болохоос гадна “Surface Dial” хэмээх төхөөрөмжөөр хулгана шиг удирдах, эсвэл түүнийг дэлгэцэн дээр байрлуулаад удирдлага хэлбэрээр ашиглаж болдог аж.

Энэхүү бүтээгдэхүүн нь Үнийн хувьд $2,999-ээс эхэлж Surface Studio нь Intel i5 процессор, 8GB RAM, 2GB Nvidia GPU үзүүлэлттэй байх бол $4,199 үнэтэй хувилбар нь Intel i7 процессор, 32GB RAM, 4GB GPU бүтэцтэй байх юм.

Эдгээр загвар бүтээгдэхүүн дээрээ урьдчилсан захиалга авч 12 сард худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн Майкрософт Windows 10 үйлдлийн системийнхээ Creators Edition хэмээх хувилбарыг ирэх хавар гаргахаар болсон байна. Мессэжийн шинэ хэлбэр, 3D ажиллагааг шинээр нэвтрүүлсэн туршилтын бета хувилбарыг дараа долоо хоногт зарлах юм.

Мессэжинг системийг шинэчлэхдээ Майкрософт хүнийг төвөө болгожээ. Өөрөөр хэлбэл мессэж бичих, мэйл явуулахын тулд ямар нэг програм нээх биш, шууд хэн нэг хүнийг таскбар дээр байрлуулаад түүнтэйгээ шууд харьцаж байх хэлбэртэй болгосон байна.

Тухайн хүнийхээ айкон дээр очоод мессэжээр, мэйлээр, дуу хоолойгоор гээд хэрхэн харилцахаа сонгох юм.

Windows-ийн алдартай Paint програмыг энэ удаа цоо шинэ хэлбэртэй болгожээ. Шинэ хувилбар нь Paint 3D гэгдэж байгаа ба 3 хэмжээст дүрс бүтээх, боловсруулах боломжтой байна. Мөн PowerPoint нь 3 хэмжээст дүрстэй ажилладаг болжээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зчин:Манай улс хаана явнаа. Ядаж нокиа шиг ч юм гаргачихгүй 2016-10-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?