"Алибаба" корпораци агуулахдаа робот ажиллуулж эхэлсэн байна. Агуулахад ажиллах ухаалаг робот нь бараа бүтээгдэхүүнийг өргөх, өрөх, мөн дараагийн үйлдэл хийхдээ бусад роботдоо саад болохгүйн тулд зай тавих, дугаарлан зогсох зэрэг үйлдэл хийх чадвартай бөгөөд боож савласан бараа бүтээгдэхүүнийг төрөл төрлөөр нь дэс дараатай тавиур дээр нь байршуулж чаддаг байна. Ингэснээр хүний оролцоогүйгээр бараа бүтээгдэхүүнээ төрөл төрлөөр нь ангилж, ялгаж салгах ажлыг ихээхэн хөнгөвчлөх боломжтой боллоо.
Ц.ХИШГЭЭ