Өглөөд 200 мл бүлээн усанд тал лимон хийж уухад биеэс хорыг гадагшлуулж, өтгөн хаталтаас сэргийлэхээс гадна шингэн алдаж байгаа бол шингэнийг нөхөж өтгөнийг зохицуулдаг.
1 аяга лимонтой ус нь 25 орчим илчлэгтэй бөгөөд таны өдөрт шаардагдах Вита С-г агуулахаас гадна шулуун гэдсэнд ашигтай Пектиний эслэгтэй. Мөн тодорхой хэмжээгээр кали, кальци, фосфор, магни агуулдаг.
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, хоол боловсруулахад тустай, цөсний ялгаралтыг сайжруулдаг, биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулах тустай тул та өглөөд нэг аяга бүлээн усанд тал эсвэл нэг цайны халбага лимон хийж ууж хэвшээрэй.
28 хоног уугаад үр дүн нь мэдэгдэх болно. Та өөрийн хүссэнээр завсарлаатай ууж ч болох юм. Танд дараах өөрчлөлтүүд гарна. Үүнд :
Царай зүсний өнгө сэргэнэ
Жин хасагдана
Өтгөн хатахаа болино
Үеэр өвддөг бол өвчин багасна
Ханиад томуу хөнгөн тусна
Аливаа өвчний эдгэрэл хурдан болно
Биеийн ерөнхий тамир тэнхээ сайжирна
М.ЭНХБАЯР