ӨГЛӨӨ РАШААН, ОРОЙ ХОР БОЛДОГ ХҮНС

2016-12-01  
Амин дэмтэй, биед сайн хүнс хэтрэхээрээ, эсвэл зохимжгүй хүнстэй нийлэхээрээ хор болох тохиолдол олон. Харин буруу цагт идвэл сөрөг нөлөөтэй хүнс байдаг ажээ. 

Гадил

Гадил жимсийг өглөөний цайнд уувал бодисын солилцооны үйл ажиллагааг эрчимжүүлж, арьсыг толигор сайхан болгодог. Харин оройн хоолонд зоогловол мөөгөнцөр үүсгэх шалтгаан болж, хоол шингэхэд саад болно.

Алим

Цусан дахь сахар, өөх тосны хэмжээг бууруулдаг пектин хэмээх бодис алиманд агуулагддаг. Гэвч оройн цагаар пектинийг шингээхэд хүнд бөгөөд ходоодны хүчлийг ихэсгэдэг гэмтэй.

Төмс

Эрдсээр баялаг хүнс. Өглөөний цайнд идвэл төмсний цардуул цусан дахь өөх тосны хэмжээг бууруулна. Харин орой идвэл калори ихтэй тул жин нэмдэг.

Сүү

Бүлээн сүү унтахын өмнө балгыг уувал сайн амарна. Гэвч өглөө сүү уусны дараа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхгүй бол шингэхгүй. Гэдэс дүүргэж, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлнэ. Мөн харшилтай болох эрсдэл өндөр.

Самар

Самрыг өглөө идвэл цусны даралт ихсэхээс хамгаална. Харин орой идвэл жин нэмнэ.

Жүрж

Хоолны дундуур жүрж идвэл бодисын солилцоог сайжруулах болно. Гэвч орой идсэн жүрж хоол гэхээсээ хор болж, ходоодыг цочроон, салст бүрхэвчийн үрэвсэлд хүргэх эрсдэлтэй.

Улаан лооль

Өглөөний цагаар улаан лооль идвэл хоолны шингэцийг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлнэ. Хэрэв орой идвэл гэдэс хий дүүргэдэг.

Цагаан будаа

Өдрийн цагаар хүний бодисын солилцоо эрчимтэй явагдаж байдаг. Энэ үеэр цагаан будаа идвэл түүнд агуулагдах нүүрс усыг ашиглах боломжтой. Гэвч орой идвэл илүүдэл жинтэй болно.

Хар шоколад

Шоколаданд агуулагдах антиоксидант залуужуулж, зүрх судасны өвчнөөс хамгаалах шидтэй. Гэхдээ зөвхөн өглөөний цагаар гэдгийг санаарай. Хоолны дундуур амны зугаа болгож идвэл илүүдэл жинд хөтлөх магадлалтай.

Хатаасан чангаанз

Чангаанзыг өглөө идвэл бодисын солилцоог сайжруулж, хоол шингээх үйл явцад ходоодыг бэлтгэдэг. Оройн цагаар үйлчилгээ нь эсрэгээрээ болж, гэдэс хий дүүргэх, хоол шингээлтийг саармагжуулна.

Бяслаг

Өглөөний цайнд бяслаг идвэл таргалалт, өөхлөлтөөс сэргийлэх боломжтой.Оройн хоолонд зоогловол шингээхэд хүндрэлтэй тул өөхлөлтийг нэмэгдүүлнэ.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
z:****l hudlaa, hen zohiosiin boloo 2016-12-01
M.:Unen boditoi medeelel taraaj bai l daa ogloo buh yuma idcheed oroi odor yu ideh yum bee 2017-04-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?