ЭРТ БОСОХЫН АШИГ ТУС

2016-12-03  

Амьдралаа сайжруулж, амжилтад хүрэхийн тулд эрт босох хэрэгтэй гэдгийг бид бүхэн мэддэг ч эртлэн босож чаддаг нь хэд билээ? Эртэч болжморууд, орондоо их хугацаа зарцуулдаг хүмүүсээс хамаагүй их зүйл амжуулдаг байна. Бидний өвгөд дээдэс ч бас эрт босвол “үүрийн цолмон үзэсгэлэн гоо”-гоо бэлэглэнэ ч гэдэг.

1. Амьдралаа төлөвлөж зорилгоо тодорхойл Хэрэв та өглөө эрт амьдралын зорилгоо тодорхойлж чадвал, таны санах ой, ухамсарт удаан суух болно. Өглөө бага ч атугай цагийг өөртөө зориулж чадна. Мөн ямар ажил хийж амжаагүй талаараа бодох цаг гарна.

2. Өдрийг төлөвлөх Эртэч болжморууд өдөр хийх зүйлээ зөв хуваарилж чаддаг. Зөв хуваарилснаас үр ашиг, бүтээмж нэмэгддэг. Зорилгоо тодорхойлсноор, ямар нэгэн үйл хийхдээ та итгэлтэйгээр төлөвлөж үр шимийг хүртэнэ.

3. Биеийн дасгал хөдөлгөөн хийх Биеийн дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүс, хийх цаг байхгүй байна гэж гомдоллож байдаг. Ачаалалтай ажлын өдрийн дараа спорт заал орно гэдэг хэцүү л дээ. Эрт боссоноор та багахан хугацааг дасгал хөдөлгөөн хийх, хүсвэл спорт зааланд хичээллэх боломжтой. Өглөө эрт дасгал хөдөлгөөн хийснээр өдрийн турш идэвхтэй байх болно.

4. Тайван хооллох Өглөөний унд уух нь өдрийн хоол хүнсний хамгийн чухал хэсэг гэдгийг бид бүхэн байнга сонсдог. Машин хэвийн ажиллахын тулд тогтмол бензин масло хэрэг болдог шиг бидний бие ч тогтсон хугацаанд шаардлагатай тэжээлийг авч байх хэрэгтэй. Хэрэв чи эрт босвол өглөөний цайгаа ууж амжина.

5. Амжилттай хүмүүсийн нууц Твиттер зохиогч Жек Дорс өглөө бүр 5:30 сэрдэг байна. Тэгээд бясалгал хийж эсвэл цэцэрлэгт хүрээлэнд багахан хугацаанд гүйдэг. Apple зохиогч Тим Кук өглөө 4:30 албаны шуудангаа илгээж эхэлдэг гэнэ.

6. Чи үргэлж бусдаас нэг алхмын өмнө явах болно. Эрт босох нь өөртөө итгэх итгэл, бүтээлч чадварыг нэмэгдүүлдэг. Үүрээр сэрэхэд та эрчим хүчний гайхалтай тэсрэлтийг мэдэрнэ. Өглөөний 8 цаг гэхэд та маш олон үйл амжуулсан байна. Дээрх зургаагаас гадна эрт босох хэрэгтэй нэг шалтгаан бол бусдаас хоёр цагийн өмнө босдог хүмүүс удаан амьдарч, долоо хоногт 14, сард 60, жилд 720 цагийг бүтээлчээр өнгөрүүлдэг байна.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?