БАЯЖУУЛСАН ӨНДГӨӨР ДАРХЛААГ САЙЖРУУЛНА

2016-12-04  

Монгол Улсын Засгийн газраас “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүн амын хэрэгцээнд селенээр баяжуулсан өндөг нийлүүлэгдэхэд бэлэн боллоо. Хүн бүр өдөр бүр селенээр баяжуулсан хоёр өндөг хэрэглэснээр хоногт авах селенийхээ 50 хувийн хэрэгцээг хангах боломжтой. Селенд хавдрыг эсэргүүцэх чадвартай бодис, дархлааг дэмжих шимт бодис агуулдаг болохыг судлаачид тогтоожээ. Улс орнууд селенд агуулагддаг энэхүү шимт бодисыг нь ашиглах зорилгоор хүнсний зарим бүтээгдэхүүнийг селенээр баяжуулж, өргөнөөр ашиглаж иржээ.

ЭМЯ, НЭМХ, “Түмэн шувуут”, Америкийн “Alltech” компаниудын өндгийг селенээр баяжуулах туршилтаар баяжуулсан өндөг нь жирийн өндөгнөөс 65 хувийн илүү селенийн агууламжтай болсныг олон улсын SGS лабораторийн шинжилгээний дүн баталжээ.

НЭМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Э.Эрдэнэцогт нарын судалж тогтоосноор Монгол хүний цусан дахь селений хэмжээ хэвийн хэмжээнээс 2-3 дахин бага, Монгол орон газар зүйн байрлалын хувьд селенээр дутагдалтай болох нь тогтоогдсон байна. Мөн доктор Ж.Батжаргал зүрх судасны болон түрүү булчирхайн өвчтэй Монгол хүний цусан дахь селений хэмжээ хэт бага байдгийг тогтоожээ. Насанд хүрсэн монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээ, зарим хавдар, зүрх судасны өвчний харилцан хамаарал бүхий судалгааг НЭМХ-ээс хийхэд нас ахих тусам монгол хүний биед агуулагдах селений хэмжээ буурч, мөн хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн селений хэмжээ эрүүл хүнийхээс хэд дахин бага байгааг тогтоожээ. Тиймээс ч монгол хүний зарим өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг селенээр баяжуулах, эрсдэлтэй бүлгийн хүн амд селений бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэх талаар бодлогын баримт бичигт тусгах, нэвтрүүлэх шаардлага байна гэж дүгнэсэн байдаг юм.

Селений ач холбогдол :

• Хүний биеийн дархлааг сайжруулж, организмын өөрийгөө зохицуулах процессыг идэвхжүүлдэг

• Хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулна

• Эсийн ДНК-ийн гэмтлээс сэргийлж, эсийн хэвийн өсөлтийг хангаж, гэмтсэн эсийг сэргээнэ

• Бамбай булчирхайн дааврын ялгаралтад оролцож, дотоод шүүрлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана

• Нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаанд тустай

• Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй

• Тосонд уусдаг аминдэмүүдийн шингэцэд тустай

• Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ

• Нүдний харааг хэвийн байлгахад тустай

• Эрэгтэй, эмэгтэй хүний нөхөн үржихүйн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж, үргүйдлээс сэргийлнэ

• Эрчүүдийн бэлгийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ

• Жирэмсэн, хөхүүл эх болон нярайн төрөл бүрийн төрөлхийн эмгэг, өвчлөлүүдээс урьдчилан сэргийлнэ

• Организмын эрт хөгшрөлтөөс сэргийлнэ

• Организмд үүсэх хаягдал болон янз бүрийн хорт бодисууд зарим хүнд металлууд(хар тугалга, мөнгөн ус, цагаан алт) ба хорыг гадагшлуулна

• Зарим эмийн хорыг бууруулна.

• Арьс, үс ба хумсны эрүүл байдлыг хангана.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?