ХУВЦАС АРЧЛАХ ЭНГИЙН АРГА

2016-12-04  

1. Төмөр утсан өлгүүр нь хүнд даавуун хувцсанд хангалттай дэмжлэг болж чаддаггүйгээс гадна удаан хугацаагаар өлгөөтэй байсан хувцсанд өлгүүрийн хэлбэрээр мөр гардаг. Үүний оронд эсгий өлгүүр сонговол төмөр утсан өлгүүр шиг хувцсанд мөр үлдээхгүй.

2. Хувцсаа өлгүүрт өлгөж бус тохож хатаа. Өлгүүрт өлгөж хатаах үед хүндийн жин цамцны захыг сунгахын хамт уртааш нь сунгадаг. Хэрвээ хатаагч байхгүй бол хувцсаа зурагт харуулсан шиг эвхээд өлгүүр дээрээ тохож хатаагаарай.

3. Хуурай цэвэрлэгээний гялгар уутыг нь авч хая. Хуурай цэвэрлэгээнээс авсан хувцаснаасаа гялгар уутыг нь ав. Даавуу нь амьсгалах хэрэгтэй байдаг ба гялгар уут үнэр болон чийгийг хувцсанд шингээдэг.

4. Хувцсаа байнга хуурай цэвэрлэгээнд өгөх хэрэггүй. Байнга хуурай цэвэрлэгээнд өгсөн хувцасны материал мууддаг. Зөвхөн хуурай цэвэрлэгээгээр цэвэрлэ /dry-clean only/ гэсэн заалттай хувцсыг л хуурай цэвэрлэгээнд өг. Бусад тэмдэглэгээтэй хувцаснуудыг угаагаад дэлгэж хатаахад л болно.

5. Усны хувцсаа бүү мушги. Усны хувцасныхаа усыг шавхах гэж мушгих нь түүний уян хатан чанарыг алдагдуулж, хэлбэргүй болгодог. Алчууран дээр дэлгэж тавиад, алчуурны нөгөө хэсгээр дарах, ороох маягаар усыг нь шавх. Тэгээд гүйцэт хатаахын тулд дэлгэж тавь.

6. Хөлстэй дасгалын хувцсаа угаалгын сагс руу шууд шидэхээс зайлсхий. Ингэх нь хөгц шиг үнэр хувцсанд шингэхэд хүргэдэг. Бохир хувцастай сагс руу шидэхийн өмнө хөлсийг нь хаттал өлгүүрт өлгө.

7. Жинсэн өмднийхөө товч, цахилгааныг бүрэн товчлоод дотрыг нь эргүүл. Зарим хувцсыг товчилж угаахад сунадаг. Харин жинсний хувьд эсрэг. Мөн жинс гэх мэт будаг ихтэй хувцсыг будаг нь бүдгэрэхээс сэргийлж, дотрыг нь эргүүлж угаах хэрэгтэй.

8. Хувцасаа халуун болон бүлээн усаар бүү угаа. Нян халуун бүлээн орчинд илүү их үрждэг байна. Саяхан явуулсан судалгаагаар хувцас, хэрэглэлийг бүлээн усаар угаах юм бол түүн дотор хорт нянгууд үрждэг гэсэн дүгнэлт гарчээ. Микробиологчид угаалгын машин болон угаасан хувцас, хэрэглэл дотроос хорт нянгууд илрүүлсэн байна. Эмэгтэй хүний дотоожноос дунджаар 10 мянган бичил нян илэрчээ.

9. Ямар нэгэн эд зүйлс дээрх улаан дарсны толбыг арилгахын тулд эхлээд салфетканд чийгийг нь шингээж аваад дараа нь хүйтэн усыг давстай хольж өтгөн зуурмаг болгоод толбон дээрээ түрхэнэ. Толбо нүд ирмэхийн зуурт арилна.

10. Хар даавуун дээрх цайвар толбуудыг арилгахад энгийн нэг хар фломастер тусална. Үр дүнтэй арга шүү!

11. Жийнсэн өмд худалдаж авахдаа сонгосон өмд тань танд таарах эсэхийг өмсөж үзэхгүйгээр мэдэх арга бий. Жийнсэн өмдний бүсний 2 үзүүрийг бариад хүзүүгээ тойруулан бариарай. Хэрвээ өмдний ташаа хэсгийн уг 2 үзүүр хоорондоо нийлэхгүй байвал өмд танд багадна гэсэн үг.

12. Үсний лак хувцсан дээрээс уруулын будгийн толбыг арилгаж өгнө. Толбон дээр бага зэргийн үсний лак түрхэж байлгаад дараа нь уг толботой хувцсаа ердийн үед угаадаг шигээ угаана.

13. Уксус, ус хоёрыг адил хэмжээтэй холиод арьсан гутал дээрх толбыг арилгах спрей хийж болно.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?