ХАЛТИРГААТАЙ ҮЕД МАШИНАА ЖОЛООДОХ ЗӨВЛӨМЖ

2016-12-09  

Хальтиргаатай үед өгсүүр, уруу зам, цасанд хучигдсан дов толгодыг давах бэрхшээлтэй үед жолоо барьж буй хүмүүстээ зориуллаа.

Хальтиргаатай замд тоормослох буюу эргэх үед дугуй гулсахгуй байх тийм хэмжээнд машины хурдыг бууруулах хэрэгтэй бөгөөд энд хөдөлгүүрийн тооромслолтыг ашиглах хэрэгтэй.

Огцом эргэх ялангуяа эргэлтийн цаад тал харагдахгүй байгаа үед хөдөлгөөний хурдыг бууруулах ба хотын гаднах замд дуут дохио өгөх хэрэгтэй.

Огцом өгсүүр өөд хөнгөн араагаар хурд бууртал явж болохгүй, харин зохих хугацаанд нь хүнд араанд шилжүүлэх хэрэгтэй. Хурдыг хэт бууруулснаас хүнд араагаар явах хэрэгтэй болж эцсийн эцэст хугацаа алдаж мөн түлшний зарцуулалт нэмэгдэнэ.

Өгсүүр замд Дифференциал цоожлогч залгах : Гулгаатай өгсүүр замд дифференциал түгжигдсэнээр бүх дугуй тэнхлэг болон араатай холбогддог. Үүний үр дүнд өгсөх үед нэгэн зэрэг дэмжиж өгөх юм.

Хаазыг жигд өг : Хаазыг аль болох бага, жигд гишгэх хэрэгтэй. Хэт их өгвөл дугуй хий эргэж, хүч алдах эрсдэлтэй.

Моторын эргэлтийг дундаж дээр нь барих : Үр дүнд нь дугуй хий эргэхгүй. Хэрэв хааз өндөр өгч, дугуйг огцом хүчтэй эргүүлвэл доороо хий эргэж, гулгаан дээр хөдлөх боломжгүй болдог. Жигд хаазтай явах үеийн дугуй мөстэй гадаргуу дээр харьцахад хөдөлгүүрийн эргэлт ихэсдэг. Энэ үед дугуй мөсөн дээр хий эргэдэг тул хаазыг тухайн үед хасаж өгөөрэй.

Бусдын гаргасан мөрөөр явахгүй байх : Гулгаатай өгсүүр замд бусад машины гаргасан мөрөөр явахгүй байх хэрэгтэй. Учир нь бусад машин замыг илүү гулгаатай,гялаан болгосон байдаг. Шинэ мөр гаргаж явах нь өгсөхөд илүү хялбар болгоно.

Баруун гар талдаа шахаж явах : Замынхаа баруун гар талыг барьж явбал дугуй зууралттай болно. Учир нь замын голын хэсэг илүү хальтиргаатай байдаг. Энэ үед хашлага болон замын хажуугаасаа болгоомжилж яваарай.

Уруудах үед

Цаг агаарын хүнд нөхцөлд гулгаатай замаар уруудахад гол баримтлах зарчим нь алгуур, удаан явах юм. Ийм замд яг л уулын уруу алхаж буй мэт алгуур яваарай.

Тоормосыг бага багаар өг.

Гар тоормосоо ашигла.

Арааг хүндрүүлж буу.

Гэхдээ алгуур буугаарай.

Ингэснээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой. Хурдан явбал гулгаж, түүнийгээ засахын тулд жолоогоо огцом дарах, хэт хүчтэй тоормослох зэргээр улам аюултай эрсдэлд орж болзошгүй.

Ачаа ихтэй эсвэл чиргүүлтэй явж байгаа үед биетүүд нэг чигт байгаа тохиолдолд л тоормосоо гишгээрэй.

Үгүй бол машин хажуу тийш гулгах, чиргүүл хөндөлдөж унах аюулаас сэргийлэх юм.

Хэрэв механик хурдны хайрцагтай бол хүнд араанд байгаа чигээр нь тоормослоорой. Араа салгаатай үед дугуй хий эргэж, гулгадаг гэдгийг мартаж болохгүй. Багавтар налууг өнхрөлтөөр (арааг залгахгуйгээр) туулж болох бөгөөд огцом урууг ялангуяа хальтиргаатай үед тийм өгсүүрийг туулж чаддаг хүнд араагаар уруудах хэрэгтэй. Хийн дамжуурга бүхий тоормостой машинаар уруудахдаа хөдөлгүүрийг унтрааж болохгүй. Учир нь баллонд байгаа агаар хэдхэн тоормослоход дуусаад цаашид тоормослох боломжгүй болдог.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?