ШИНЭ ЖИЛЭЭС ӨМНӨ ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭСЭЭ САЛЦГААЯ

2016-12-15  

Илүүдэл жингээс богино хугацаанд салах бүсгүйчүүдэд богино хугацаанд нэгээс долоон кг хүртэл турах энэ заавар хэрэг болох нь гарцаагүй.

  • Энэ дэглэмд дөрвөн долоо хоног шаардлагатай.
    Эхний 14-16 хоногт бяслаг /тослог багатай/, тараг, ээзгий, хурган гуа зэргээр голлон хооллоно.
    Өдөртөө гурван алим, шарсан өндөг 1 ширхэгийг иднэ.
    Мөн өдөртөө хоёроос доошгүй литр шингэн зүйл ууна.
    Түүний дараахь 15-20 хоногт бяслаг, тараг, ээзгий, хурган гуа зэрэг үндсэн хоолоо багасгаад шувуу юм уу загасны мах 300 граммыг нэмж хэрэглэ.
    Дэглэм хоёрдугаар хэсгээсээ эхэлж танд үйлчилж байгаа нь мэдрэгдэнэ. Энэ дэглэмийг та дагаснаар биеийн эрүүл мэнддээ хор учруулалгүй хурдан түрах боломжтой.

  • Мах, загасыг давслалгүйгээр хэрэглэж болно. Мөн тос багатай шөл, бага зэрэг талх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, өндөг, ээзгийг хэрэглэж болно.

  • Долоо хоногийн дотор 1.5 кг-ийг гээх боломжтой энэ дэглэмд хүнсний арван бүтээгдэхүүн л орно. Үүнд, алим, байцаа, өргөст хэмх, улаан лооль, мөөг, хоормог, өндөг, тахианы цээж мах, чэс, хурган гуа орно.
    Өдөрт хагас кг-аас илүү хоол идэж болохгүй. Гэхдээ энэ хоолонд дээрх арван бүтээгдэхүүн л орсон байх учиртай. Та өөрөө энд л эдгээр бүтээгдэхүүнээс өөрийн дуртай амтаа гаргаж болох юм л даа. Тийм боломж их байгааг танд урьдчилаад хэлчихье.
    Хэрвээ зөвхөн энэ арваас та сайхан амт гаргаж, хоолоо зохиож чадахгүй бол сонгино, сармис, ногоон цай, оливын тос /нэг л цайны халбага/, зөгийн бал /нэг цайны халбага/, зүсэм хар талх хачирлаж болно.

  • Энэ дэглэм ердөө хэдхэн хоногийн дотор хэд хэдэн кг гээх боломж олгоно. Учир нь усан үзэм бол жинхэнэ тос, өөхний дайсан юм. Энэ дэглэмийн дагуу та хооллох бүртээ заавал усан үзэм идэх ёстой.
    Гэхдээ дэглэмийн үеэр өглөө өдөр, үдэш лимонтой цай ууж, шарсан өндөг, зүсэм талхтай идэх учиртай. Үүнийхээ хамтаар усан үзэм зооглоно.
    Ходоод тань өвддөггүй бол үр өгөөж тун сайтай энэ дэглэмийг дагахад буруудахгүй. Харин таны ходоод өвддөг бол энэ дэглэмийг сахих хэрэггүйг анхааруулъя.


Эцэст нь танд анхааруулахад дээрх дэглэмүүдийг чанд сахихаас гадна хөдөлгөөн сайтай байх ёстойг бодолцоорой.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?