ҮС ХУРДАН ТОСЛОГТОХ ШАЛТГААН

2016-12-20  

Бүсгүйчүүд гоё сайхан харагдах сэтгэл өөдрөг байхын тулд үсэндээ их анхаарал тавьдаг. Үсээ дутуу угааснаас болж үсний уг буюу хуйханд бохирдлууд цугларч, хагтах мөн тослогтох нь хурдан байдаг. Хэтэрхий ойрхон давтамжаар шампуниар угаах нь үсний өөрийнх нь байх ёстой тослогийг үгүй хийчихдэг.

Янз бүрийн хэлбэржүүлэгч болон бусад бүтээгдэхүүн нь өөртөө их хэмжээний тос агуулж байдаг учраас үс тослогтох нэгэн том шалтгаан болж өгдөг. Өдөр бүр үсээ индүүдэх, ороох нь үс хатаж, хугарах үндэс болохоос гадна бохирдол нь шороо тосыг өөртөө татаж, тослогтохдоо хялбар болдог байна. Мөн хэтэрхий их өөх хоолондоо хэрэглэдэг бол тос ялгаруулах үүрэгтэй булчирхай, эд эсүүд цочрон их хэмжээний тосыг, ойр ойрхон ялгаруулаад байдаг.

Тиймээс өөрийнхөө төрөлх үсэнд хайртай байхаас гадна цахилгаан хэрэглэлгүй ороох, химийн будаг бага хэрэглэх, хэт халуун усаар угаахаас зайлсхийж байгаарай.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?