ЗАЛХУУ, ИХ СУУДАГ ХҮН АМАРХАН ХӨГШИРДӨГ

2016-12-22  

Магнитай хүнсний бүтээгдэхүүн зүрх хөгшрөхгүй байхад тусална.      

Залхуу, их суудаг хүн амархан хөгширдэг болохыг эрдэмтэд нотолсон байна. Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн аль болох хөгшрөхгүй байж, гялалзаж байхыг хүсдэг. Энэ байдлыг удтал хадгалах тийм ч хэцүү биш боловч олон хүн амьдрал дээр хэрэгжүүлж чаддаггүй. Яагаад гэвэл залхуу том саад болдог. Харин эдгээрийг сахихад доорхи хэд хэдэн энгийн журам тус болно. Хэзээ ч хэтрүүлэн идэж болохгүй, эд эсүүд ачаалалд автаагүй үед идэвхтэй байж хурдан сэргэж, өвчнийг хурдан давдаг. Гэхдээ хүн бас хэт бага идэж болохгүй. Хэрвээ та самар болон жигнэсэн хүнс сайн идвэл нүүрний чинь арьс үрчлээтэх нь бага. Гэхдээ энэ нь 20-30 насныханд хамаарна. Хэрэв та 40-өөс дээш настай бол лууван идэхийг зөвлөе. Харин 50-иас дээш настай бол сүү, цагаан идээ сайн хэрэглэ. Бас зүрхээ хөгшрүүлэхгүйн тулд магни шаардлагатай. Магнийг цагаан идээ, бяслаг, цай кофеноос авч болох юм. Хамгийн сонирхолтой нь өдөрт юу ч хийхгүй, залхуураад суудаг хүмүүс дорж хаяж таван насаар хөгширдөг гэнэ. Харин ойр ойрхон секс хийдэг хүмүүс 14 насаар залуу харагддаг байна. Учир нь сексийн үед аз жаргалын даавар үүсэх бөгөөд энэ нь дархлааг бэхжүүлж өгдөг байна.

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?